БНСУ анхны хиймэл дагуулаа сансарт амжилттай хөөргөлөө

2022 оны 06-р сар 22-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

БНСУ анхны хиймэл дагуулаа сансарт амжилттай хөөргөж, сансрын хөтөлбөрөө нэг алхмаар урагшлуулжээ.

Солонгосын Хиймэл Дагуул Хөөргөх Төхөөрөмж-2 буюу Нури нэртэй хиймэл дагуулыг сансарт хөөргөх хоёр дахь оролдлого ийнхүү амжилттай болжээ.

Хиймэл дагуулыг БНСУ-ын нийслэл Сөүлээс 500 орчим км зайд байрлах Гөхүн хошуун дахь сансрын төвөөс хөөргөжээ.

Өмнө нь 2021 оны 10-р сард хиймэл дагуул хөөргөх оролдлого нь бүтэлгүйтсэн аж. Сансрын хөтөлбөрийнхөө дагуу БНСУ 2030 онд саран дээр сансрын аппаратаа буулгахыг зорьж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.