“Гранд Слам”-ын 20 гаруй удаагийн аварга, дэлхийн шилдэг тамирчин Рожер Федерер зодог тайллаа

2022 оны 09-р сар 22-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

“Гранд Слам”-ын 20 гаруй удаагийн аварга, 8 настайгаасаа теннисээр хичээллэж эхэлсэн, 1500 гаруй тоглолтод оролцсон дэлхийн шилдэг тамирчин Рожер Федерер зодог тайллаа. Түүний сүүлийн тоглолт энэ долоо хоногт Лондон хотноо болж байна.

Түүнтэй нас чацуу, алдарт Серена Уильямс нэг сар гаруйн өмнө алилхан мэдээ дуулгасан. Серена бие давхар байхдаа ч бэлтгэлээ хийж, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хүчтэй дуу хоолой болж, олон бэрхшээл саадыг давж, эрэгтэй теннисчдийн хүрээгүй амжилтын оргилд гарч, сая сая хүмүүст урам зориг, итгэл найдварыг төрүүлсэн гайхалтай эмэгтэй бөгөөд түүний тухай Times сэтгүүл онцолсон юм.

Ийнхүү дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй теннисчид талбайгаа орхиж буй ч энэ цаг үеийн давтагдашгүй домог болон үлдэж байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.