Хүнийг яагаад гэнэт цочроож (сэтгэлийн болон биеийн стресс үүсгэж) болохгүй вэ?

2023 оны 05-р сар 26-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Хүнийг яагаад гэнэт цочроож (сэтгэлийн болон биеийн стресс үүсгэж) болохгүй вэ?

Цочирдсон үед яагаад зүрхний дутагдалд орж болох вэ?

• Шалтгаан: 41-50% бие махбодын 26-30% сэтгэлийн стресс үүсгэгчээс үүснэ. Гэнэт баярлуулах, айлгах цочоох зэргээс гадна үдэшлэг үйл ажиллагаан дээрхи гэнэтийн үйл явдал, олны өмнө үг хэлэх, гэнэт юмнаас айх, санхүүгийн хямрал/suddenly/, уурлах хэрэлдэх/fierce argument/, хайртай дотны хүн, эд зүйлээсээ хагацах, гэнэтийн осол, муу мэдээ хүлээн авах/diagnosis of cancer/, зарим өвчний сэдрэл/ asthma attack, sudden drop in blood pressure/, гэр бүлийн хүчирхийлэл, хүчтэй өвдөлт, хүнд өвчин эмгэг, мэс засал, эмнэлэгийн зарим ажилбар /cardiac arrest test/ зэрэг тодорхой цочроогч цочролын улмаас зүрхний болон бусад архаг хууч /зүрхний титэм судасны / өвчинтэй холбоогүйгээр зүрхний цочмог дутагдалд орж нас барах аюултай байдаг.

• Шинжлэх ухааны нэршил: takotsubo хам шинж, apical ballooning cardiomyopathy, stress-induced cardiomyopathy, broken-heart syndrome

• Энэхүү эмгэгийг анх 1990 онд японы эрдэмтэн Sato тодорхойлсон. Зүрхний суурь зөвхөн агшиж ховдол, оройн хэсэг агшихгүй сул байгаа учраас зүрх доод хэсгээрээ бөмбөлөг/ballooning/ болж японы загасчидын наймаалжны тогтоотой төстэй тул takotsubo(tako-наймаалж tsubo-тогоо)хам шинж гэж нэрлэжээ.

• Эмгэг жам: Бүрэн тайбарлагдаагүй. Хамгийн түгээмэл онол нь Catecholamine-induced myocyte injury дээрхи стрессортой холбоотой ургал мэдрэл цочирч NE, Epinephrine зэрэг дохио дамжуулагчын хүчтэй нөлөөний улмаас ховдлын булчин hypokinesis/агшилт нь буурах/, dyskinesis/хэвийн бус хяналтгүй агшилт/, akinesis /агшилтгүй болох/ зэрэг өөрчлөлт орж кардиомиопати буюу зүрхний булчингийн эсийн гэмтэл үүсгэдэг. Энэ гэмтэл зүрхний оройн хэсгээр их байдгаас зүрх оройн хэсгээрээ агшдаггүй харин суурь хэсгээрээ агших чадвартай байдаг. Ухаандаа зүрхний ховдол агшихгүй, цус шахагдахгүй зүрхний дутагдалд хүргэдэг байна.

• Эмнэл зүй: зүрхний шигдээс, дутагдлын үед илэрдэг эмнэлзүйн зовиур /dyspnea, chest pain…/ лабораторын өөрчлөлтүүд/Ck, MB, Troponin, Ekg-н өөрчлөлтүүд/

• Эмчилгээ: зүрхний дутагдлын үндсэн эмчилгээ (.BB/class II antiarrhythmic/, ACEI…) хийгдэхээс гадна тайвшруулах менежмент баримтлана.

Анхаарах зүйл: Японы томоохон газар хөдлөлтүүдийн үед тухайн голомтод байсан хүмүүс түүнчлэн цэвэршилтийн үе, биений юмны мөчлөгтэй холбоотой эмэгтэй хүмүүст их оношлогдож байсан байна. Хэн нэгнийг гэнэт айлгаж цочоож болохгүй, муу мэдээг гэнэт хэлж болохгүй, эмэгтэй хүнийг тэсэртэл нь уурлуулж болохгүй гэх мэт...

Хавалхааны Балдандорж

Эх сурвалж:

1. https://www.health.harvard.edu/.../takotsubo...

2. https://en.wikipedia.org/wiki/Takotsubo_cardiomyopathy

3. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3537650/....

4. https://www.news-medical.net/.../Broken-HeartTakotsubo...)

5. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4110608/

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.