Амгалан төрийн ажнай шарга

2021 оны 02-р сар 23-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харъяат Монгол улсын тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны унаган адуу бөгөөд уяа сойлгийн өөрөө тааруулдаг байсан. Дундговь аймгийн Өлзийт сумын харъяат “Мон Уран” ХХК- захирал Батсүхийн Наранхүүгийн Амгалан төрийн ажнай шарга азарга.

Эцэг нь Морин тойруулгийн Тогоруу халтар азарганы төл халтар азарга. Эх нь Хэнтий аймгийн Галшар сумын зулзага хэмээх Доржийн адууны гаралтай цагаан гүүний унага. Шарга азарганы төлүүд хурдан байгаа.

2000 онд шүдлэн үрээ АХ-ын 79 жилийн ой, Тамирын хурд-1-т тус тус түрүүлсэн Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит Зүүн бүсийн наадамд айргийн 3, 2001 онд хязаалан насандаа АХ-ын түүхэн яруу алдарт 80 жилийн ойгоор айргийн 4, 2002 онд соёолон АХ-ын 81 ой, Дундговь аймгийн 60 жилийн ойд тус тус түрүү, 2003 онд хавчиг 6 насандаа АХ-ын 82 жилийн ойд айргийн 4, 2004 онд АХ-ын 83 жилийн ой, Дорнод монголын уралдаан, Алтан овооны тахилгын наадам, Их хурд-3 уралдаанд тус тус түрүүлсэн 2005, 2006 онд тодорхой шалтгааны улмаас уралдаагүй, 2007 онд АХ-ын 86 жилийн ойд түрүүлсэн, Их хурд -4 уралдаанд аман хүзүү, 2008, 2009 онд АХ-ын түүхэн яруу алдарт 87, 88 жилийн ойд тус тус түрүүлсээн.

Нийтдээ улсын наадамд 6 түрүүлж 2 айрагдсан, Их хурд уралдаанд 1 түрүүлж 1 айрагдсан, Бүсийн наадамд 3 түрүүлж 1 айрагдсан гэсэн агуу амжилтын эзэн, Амгалан төрийн ажнай шарга азарган цагийг эзэлсэн алдарт түмэн эх билээ.

Б.Болор-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.