Бидэнд юу байхгүй вэ

2019 оны 11-р сар 17-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Нэг дунд орчим насны эмэгтэй сэтгэл зүйчээс зөвлөгөө авахаар ирээд зовлонгоо ярьж, өөрт нь байхгүй бүхнийг ихэд гунигтайгаар тоочиж гарлаа. Түүнд жинхэнэ найз нөхөд алга л гэнэ.

Боломжийн цалин хөлс авдаггүй л гэнэ. Хөл дүүжлэх унаа, олигтой орон байргүй л гэнэ. Залуу нас нь өнгөрчихлөө л гэнэ. Дээр нь энэ бүхэн амьдралд нь хэзээ нэгэн цагт бий болно гэх горьдлого ч алга гэж байна. Эмэгтэйн ярихыг анхааралтай сонсож суусан намхан биетэй, сахалтай нэг тийм нүдэнд дулаахан эмч нүдний шилээ засч ирээд:

-Тийм ээ. Энэ мэтээр үргэлжлүүлээд байвал танд байхгүй юм олон бий. Эдгэшгүй хүнд өвчин, төлж барашгүй өр зээл, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай өндөр настай эсвэл хэвтэрт орсон хамаатан, бөхтөр нуруу, хөгжлийн бэрхшээл гээд л олон юм алга. Байхгүй бүхнээ жагсааж бичвэл таны “наастр” шууд дээшилнэ. Энэ бүхэн хэзээ ч бий болохгүй гэх итгэл найдвар ч бий болно гэлээ.

Эмэгтэй сэтгэл зүйчийн хэлэхийг сонсоод “Нээрээ л тийм дээ” хэмээн бодохуйд нүүрэнд нь инээмсэглэл тодорч харагдлаа.

Эндээс үзэхэд бидэнд байхгүй, байхын ч хэрэггүй юм олон. Харин бусдыг нь хөдөлмөрөөрөө олж, засч сайжруулж, бэлгэнд авч эсвэл байгаа юмаараа түр аргалж болно шүү дээ. Энд гуньж гутраад байх юм алга. Бид эсэн мэнд байж, хайртай дотно хүмүүс маань эрүүл саруул байхад л боллоо. Өөр юм хэрэгтэй гэж үү.

Анна Кирьянова

Орчуулсан: Өлзийбатын Уянга  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.