2021 онд 16 өдөр бүх нийтээр амарна

2021 оны 02-р сар 06-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Монголчууд жилийн турш есөн баярыг 1-5 хоног бүх нийтээр амарч тэмдэглэдэг. Тэгвэл ирэх 2021 онд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрийн хүрээнд ажлын  12 хоног амрахаар таарч байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн жил таарч байгаа учир сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна. 

Хуульл заасанчлан сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байх юм. "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх" хуулинд доорх маягаар заажээ. Үүнд

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮД, ТЭДГЭЭРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ

4 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын өдөр

4.1.1.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;

4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;

4.1.4.Шинэ жил: 1 дүгээр сарын 1;

4.1.5.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;

4.1.6.Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.

 4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.

4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.

4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.

4.1.10.Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.