Үхрийн махан стэйк

2019 оны 11-р сар 15-нд 16:53 цагт
Мэдээний зураг,

Орц: шинэ мах, тос/масло, сонгино, мөөг /бусад ногоо/ .

Хэрэв хөлдөөсөн мах хэрэглэх бол нэг хоногийн өмнө хөлдөөгчнөөс гаргаж хөргөгчины хөргүүрийн хэсэгт хийх хэрэгтэй. Эсвэл урсгал хүйтэн усанд гэсгээнэ. Харин гэсгээхдээ микровэйв бүү хэрэглээрэй. Учир нь микровэйв ажиллах явцдаа махны тодорхой хэмжээний хэсгийг нь болгож зарим шүүсийг нь ялгаруулж орхидог. Ингэснээр шүүс муутай, аргуу стэйк болдог.

Дэлгүүрээс авсан шинэ махыг дэлгүүртээ аль зэрэг удсанаас нь хамаарч 3-5 өдөр /мах бүрт өөр. Татсан мах 1-2 өдөр, тахиа шувууны мах 1-2 өдөр, загас 1-2 өдөр гэх мэт/ хөргөгчинд байлгаж байгаад хоол хийх эсвэл хөлдөөгч үрүүгээ хийж болдог. Эрүүл ахуйн шаардлагын үүднээс дахин дахин гисгээж, хөлдөөх нь муу гэдэг. Тиймээс дэлгүүрийн зориулалтын хөргүүрт хадгалсан нойтон мах нь хамгийн тохиромжтой байдаг байна.

Эхлээд хайруулын тавгаа маш нимгэн тослоод халаана. Тэр хоорондоо махан дээрээ давс, хар перец /хэрэв иддэг бол/ цацна. Сайтар халсан эсэхийг туршихын тулд ус дусааж үзэхэд хүрэнгүүтээ л алга болох ёстой. Хэрэв сайн халаагүй байхад нь махаа хийвэл шүүс нь эрт ялгарснаар шарах явцад хатуурч шүүс багатай амтгүй болно. Тэгээд масло хэд хэд зүсч хиймэгц шууд махаа багтахаар нь байрлуулна. Маслотайгаа бараг цуг хийнэ гэсэн үг. Хэрэв жаахан л удвал масло түлэгдэх хандлагатай байдаг тул.

Холбоотой Зураг

Хэрэв хэт тослогтой гэж үзвэл дурын ургамлын тос хэрэглээрэй. 3 минут болоод эргүүл. Хэрэгцээтэй бол хэрэгтэй үед нь маслоо нэмэээрэй. Нөгөө талыг нь 3 минут шарсны дараа эргүүлж галаа багасгаж дунд зэрэг дээр /medium high/ нь тавь. Тэр хоорондоо угааж цэвэрлэсэн сонгино, мөөгөө хэрчиж хийгээд цуг болгоно. Махныхаа тал бүрийг нь 5-10 мин шарна. Энэ нь well done буюу бүрэн болсон стэйкний хувьд юм. Энэ үедээ тусдаа хайруулын тавганд сонгино, мөөгөө хийж шарж болгоод дээр нь хийнэ. Махандаа амтыг нь оруулахын тулд тусд нь биш махан дээрээ хийж цуг болгож болно.

Хугацааны ерөнхий дүрэм бол 2,5 см /1 инч/ зузаантай махыг "rare" болгож идэх бол тал бүрийг нь 3 минут,
medium бол тал бүрийг нь 4 минут болгоно. Гэхдээ хэт гал дээр байлгавал мөн л хуурай, хатуу стэйк болно гэдгийг бүү мартаарай.

Сайхан хооллоорой

mongolcom.mn

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.