Унгас гэж...

2023 оны 05-р сар 26-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

Унгас гэж...

Унгах гэдэг нь их бага ч гэсэн өмхий үнэр гэсэн ойлголт бөгөөд хошногоны нүхнээс гардаг өмхий үнэртэй хий учир хүмүүсийн хажууд аль болох гаргахгүйг хичээж тэвчих нь их байдаг. Тэгвэл унгас алдахгүйг хичээн хэт тэвчих юм бол амаар гарч ам өмхий болдог гэдэг яриа сонсож байсан уу? 

Унгас гэдэг маань ер нь юу юм бэ гэвэл гэдсэнд бий болсон нүүрстөрөгчийн давхар исэл, метан, устөрөгчийн сульфид гэгдэх хий анусаар гарч байгааг хэлнэ.

Гэтэл үнэхээр унгас алдахаа тэвчилгүй гаргасан ч бидний амнаас энэ унасны үндэс болох хий нь амьсгалтай хамт гарч байдаг гэвэл шоконд орсон мэт болох хүмүүс гарах байхаа.

Тэгвэл санаа амар байгаарай хэвийн үйл ажилгааны үед бидний амьсгалаас тэр үнэр нь үнэртэхгүй ээ.

Гэдсэнд бий болж үүссэн хийний нэг хэсэг нь гэдэсний ханаар шимэгдэн цусаар дамжин элгэнд хүргэгдэн, элэг гэх гайхамшигт эрхтэн маань үнэргүй болгон, цаашлаад уушигнд хүргэгдэн тэндээсээ амьсгал гаргахад хамар болон амаар биеийн гадна гадагшилдаг. Ийм учраас л амаар гарч буй хий нь анусаар гарч буй хийнээс ялгаатай үнэргүй байна.

Тэгвэл унгасаа гаргахгүй тэвчих юм бол өөр хэрэг шүү. Цусаар элгэнд очих хийн хэмжээ нэмэгдчихвэл, элэгний хариу үйлдэл нь нэмэгдэн, өөрөөр хэлбэл ачаалал нь ихдээд, үүний үр дүнд уушиганд хүргэгдэх хийн хэмжээ хэвийн хэмжээнээс үнэртэй болон эцэст нь амьсгалаар гарах хий нь үнэртэй гарна. Өөрөөр хэлбэл амны хөндийгөөр өмхий үнэртэй хий гарна.

Иймээс хүн гэдэсний орчиноо сайжруулах ашигтай бактертай хоол хүнс хэрэглэх, биед үүсэх хийг нэмэгдүүлж их болгохгүй байх нь илүү чухал болов уу гэжээ.

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа, Япон улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.