Хүүхдийн ядаргаа, сульдаа гэж юу вэ? Ямар арга хэмжээ авах вэ?

2022 оны 05-р сар 14-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн ядаргаа, сульдаа гэж юу вэ? Ямар арга хэмжээ авах вэ?

Ядаргаа гэдэг бол биеийн болоод сэтгэлийн оюуны хэт ачаалалд орж, үүнээсээ үүдэлтэйгээр хүүхдийн амьдралын хэв маягт өөрчлөлт орж, тухайн хүүхэд хувийн бус байдал гаргаж эхлэхийг ядаргаа гэнэ. Амьдралын нэг үеэс нөгөө үед шилжиж байгаа хүүхдүүдийн хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд хорио цээрийн дэглэм нэлээн хүнд нөлөөлж байна. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдүүдийн дунд ядаргаа үүсэх байдал нэмэгдэж байна. Тиймээс бид МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор, тэргүүлэх эмч Д.Баяраа, Шөмбөөхэй хүүхдийн сэргээн засах эмнэлгийн хүүхдийн эмч Ц.Хонгорзул эмч нарын зөвлөмжүүдийг та бүхэндээ хүргэж байна.

Хүүхэд яагаад ядардаг вэ?

Ямарваа нэг ажлыг удаан хийснээр хүн ядардаггүй харин хөдөлгөөн багатай, хүчилтөрөгчийн дутагдалтай, амьд харьцаа байхгүй үед хүмүүс ядарч эхэлдэг. Энэ нь хүүхдүүдэд маш их нөлөөлдөг бөгөөд үүнтэй холбоотойгоор хүүхдийн архаг ядаргаа гэдэг нэр томьёо хүртэл гарч ирж байна.

Энэ нь хүүхдэд ямар онцлогоор илэрдэг вэ? гэхээр хүүхдэд 3 төрлөөр илэрч болно.

Хүүхдийн бие организм эхээс төрөөд, төрснөөсөө хойш бий болохдоо 100 тэрбум эс 1-5 нас хүртэл 10,000 эстэй холбогдоод 75% хоорондоо мэдрэлийн сүлжээ үүсгээд хүүхдийн тархи хөгждөг. Энэ нь хүүхдийн хувьд толгойд шинэ мэдээллүүд зөв горимоороо суухгүй бол зөрчилдөөн үүсэх үүнээсээ болоод ядаргаа гэдэг зүйл үүсдэг. Үүнийг невроз, тик хөдөлгөөний алдагдлын хам шинж, эсвэл хэт төвлөрч чадахгүй анхаарлын сулрал зэрэг нэршлүүд гарч ирж байна.

Хүүхдийн ядаргаа нь ямар хүчин зүйлээс хамаардаг вэ? гэхээр амьдралын энгийн дадал зуршилтай холбоотой. Сургуулийн хүүхдүүд найзууд ангийнхантайгаа биечлэн уулзахгүй онлайнаар уулзах, цэцэрлэгийн хүүхдүүд хамт олонтойгоо биечлэн уулзаад амьд харилцаа үүсгэдэг байсан бол зөвхөн аав ээжтэйгээ байх жишээтэй. Энэ байдлууд нь өөрөө шинэ байдал руу шилжиж орж байгаа учраас хоорондоо зөрчил үүсгэж байгаа юм. Ингэснээс болоод хүүхдэд мэдрэлийн ядаргааны хам шинж илэрч байна.

Үүн дээр эцэг эхчүүдийн анхаарах зүйл бол хүүхдийн хөдөлгөөн өөрчлөгдөж байна уу? ноомой байна уу эсвэл хэт сэрэмтгий байна уу гэдгийг анзаарах дараачийн хамгийн гол асуудал бол нойрыг тогтмол анзаарч байх хэрэгтэй.

Бид нарын нойрыг нэг шугамаар явдаг гэж үзвэл нойр өнгөц нойр, гүн нойр, зүүдний нойр гэж үечилж явдаг.

Гүн нойронд ямар үйл ажиллагаа явдаг вэ ?

Мэдрэлийн сүлжээнүүд хэвийн болж байдаг. Мөн бие организмийн эсийн нөхөн сэргэлт, ямар нэг өвчин туссан бол энэ нь хэвийн болдог, өдрийн авсан мэдээллүүдээ унтаж байх үед хэрэгцээт газруудад системчилж хайрцагладаг. Энэ нь мэдээллийг удаан санамждаа хадгалах уу? Түргэн санамждаа хадгалах уу ? зэрэг үйл явц өрнөдөг.

22: 00- 03:00 цагийн хооронд энэ нойрны үйл ажиллагаа хамгийн чухал явагдаж, өсөлтийн даавар ялгарч, организмаа эрүүлжүүлээд хэрэгцээтэй мэдээллүүдээ зөв хадгалаад явж байх ёстой байдаг.

Гэтэл 22:00 цагаас хойш унтаад эхлэхээр хүүхдэд аажим аажимдаа хортой. Учир нь хүүхэд гүн нойроо бүрэн авч чадаагүйн улмаас мэдрэлийн ядаргаанд орж эхэлдэг. Тиймээс хүүхдийг 22:00 цагт унтуулж сургах хамгийн чухал юм.

Орондоо орохын өмнө цэнхэр дэлгэцийн хөх туяа харахгүй буюу гар утас, компьютер оролдохгүй байх учир нь хөх туяанд орсноор хүний нойр сэргэдэг. Өөрөөр хэлвэл энэ гэрэл уураг тархины мелатонин ялгараад үүний дараа аденозин гэдэг гормон ялгараад хүн бөх бат унтаж эхэлдэг. 22:00 – 03:00 гүн нойрыг хүн хамгаалж чадвал хүн мэдрэлийн ядаргаанд орохгүй байхад хамгийн чухал нөлөөтэй зүйл болно. Ковид -19 үед энэхүү нойрны асуудал зөрчигдөөд хүүхдүүд унтах ёстой цагтаа унтахгүй мөн, хүчилтөрөгчийн дутагдал, хөдөлгөөний дутагдалд орсноор хүүхдийн ядаргаа өвчлөл үүсч байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • matilda

      (197.234.221.42) 2019-11-20 16:19
      • 0
      • 0

      Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлээрэй. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: +33 7 52 89 40 37

      Хариулах