Дорнын зурхай

2014-02-08

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-02-08 . Бямба гараг
  • Билгийн тооллын: 9. Зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр
  • Наран ургах шингэх: 08.00-17.51
  • Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Сансар
Аргын тооллын 2 сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 9, Чөлөөт эх одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 17 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2021 он, 04 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр