Цасан цагаан даашинзтай, мушгирсан гил хар үстэй, гантигаар сийлчихсэн шиг зэгзгэр гоолиг бие хаатай, гань залуухан гоо бүсгүй зураасгүй мөлчгөр хүзүү, тэгшхэн мөрөө донжтой хөдөлгөн ганхасхийснээ, гэнэт хийлийнхээ маш нарийхан дээд өнгөнд тулгаснаа, тэгснэ...
Хаана ч юм, нэгэн ферм дээр нэг бяцхан хулгана амьдардаг байж. Нэг өдөр тэр хулгана, фермийн эзэн энд тэндгүй хулганы хавх тавьсан байхыг олж үзээд энэ тухайгаа тахиа, хонь, үнээ гуравт хэлж гэнэ.
Хүүхдүүддээ “Алтан загасны үлгэр”-ийг уншиж өгч байгаад өвгөнийг биш эмгэнийг гэнэт өрөвдөх шиг болов.
Энэ өгүүллэг Орос, Франц, Турк, Азербайжан хэлээр хэвлэгджээ.
Намайг бага байхад манай хөдөө нутагт улаан тарианы хүүхнүүд гэж нэг их жаргалтай гоё ганган "амьтад" байлаа. Дэлийг нь засч шивхрээсэн агсам, сэргэлэн морь унаж, торго дурдан дээл өмсөн сам, зүү хатгасан тэр шаавай дэгжин бүсгүйчүүл үүр цүүрээр ман...
1. Тэнэг болон галзуу хүмүүст зам тавьж өг. 2. Эмэгтэй хүн хэрэв хүсэх юм бол хад чулууг ч бутална.
Уран зураг зурахад бусдыг сургадаг нэгэн нэртэй зураач байжээ. Нэг удаа тэрээр туйлын амар амгалан байдлыг илэрхийлсэн зураг зурах даалгаврыг шавь нартаа өгчээ. Шавь нар нь өөр өөрийнхөөрөө энэхүү утга санааг илэрхийлсэн зургийг зурахын тулд олон олон өдөр шөнийг зориулж гэнэ.
Эрт урьд цагт Хархан Хурхан гэдэг хааны үхэрчин өвгөн, эмгэн хоёр чихэн чинээн хүүтэйгээ гурвуул аж төрдөг байжээ. Он жилийн урт, олон сарын нэгэнд «Хаан эзнээ алуулж хатан авгайг нь олзлуулж байна» гэж чихэн чинээ хүү зүүдлэв гэнэ. Үхэрчин ө...
Урьд нэг бамбар, тугал хоёр ижилдэн дассан байжээ. Нэг өдөр бамбар нь зам дээрээс хонх олоод тугалын хүзүүнд зүүж өгөөд, —...
Олон жил уулзаагүй найзуудтайгаа уулзах Сараад үнэхээр сайхан байлаа. Аравдугаар анги төгсөөд 15 жил уулзаагүй нэг ангийнханд ярих хөөрөх юм мундахгүй их. Эрчүүд нь шар айрганд ялимгүй халамцаж, бүсгүйчүүд зовлон жаргалаа дэлгэж, уйлж, дуулж, удаан уулзаагү...
Хэдэн хоног зүрсэрсэн намар оройн бороо газар дэлхийг өвч норгон дэвтээж бараад, өөр хуурай үлдсэн зүйл хайхдаа хүний сэтгэлийг хүртэл нэвчин нэвтэлж, дотогшоо асгарч буй нулимс шиг уй гунигаар дүүргэдэг байх. Цагаа олоогүй зүсрэх залхуут бороон дунд цан цохи...
Зуны нэгэн халуун өдөр шоргоолж ус хайн явж байв. Хэсэг хугацаанд явсны эцэст голын дэргэд хүрч иржээ. Голын уснаас уухын тулд жижиг чулуун дээр авиран гарах хэрэгтэй болов.
Орос, Зөвлөлтийн аугаа зохиолчдын нэг Максим Горькийн 1922 онд Берлинд хэвлүүлсэн эсээ-өгүүллийг товчлон орчууллаа. Анхлан “Орос тариачин” нэрээр хэвлэгдсэн энэ эсээ тэр дороо олон хэлээр орчуулагдан гарсан ба мөн товчилсон, дэлгэрүүлсэн, шүүмжл...
Холын тэртээ домогт Дарьгангын нутагт ариун Ганга бий. Ариун гангын усаар үсээ угаасан бүсгүй хүн жаргадаг. Хайрын шувуу Хун газрын хол усны уртыг туулсаар Гангад л ирж чуулдаг. Намрын Ганга тэгэхээр хайрын ганга болдог. Хайрын Гангад ирж үсээ угаасан бүсгүй ...
Халед Хуссейн "Цаасан шувуу наадуулагч" романыг заавал уншаарай.
Эрт урьдын цагт нэгэн уулын энгэрт байх жижигхэн тосгонд эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь ууланд мод бэлтгэн, түүгээрээ модны нүүрс хийж ойролцоох тосгонд худалдаж гэр бүлээ тэжээдэг байжээ.
Онгоцноос буухад зүрх давчдаж, цээж багтрам пүнхийсэн халуун угтлаа. Хар аяндаа хөлс цутгаж, даавуу цамц дал мөрөнд наалдан, юухан хээхэнд ч уцаарламаар. Найман сард хадланчдын майхан ийм билээ. Хайр найргүй шарах жин үдийн наранд хуйхлуулсан гандмал майхан чимээгүй уугиж, хэзээ ...
1945 оны зургаан сард Лондон хот дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баяр баясгаланд умбасан хэвээр байлаа. Английн хуурай замын цэргийн жавхалзсан залуу хурандаа Браун метроны нэгдүгээр шугамын гарцан дээр зогсчихоод ойролцоох барилгын орой дээрх том цагийг байн байн хяламхийн харна. «Арван найм...
Их төлөв есөн сарын сүүлч, арван сарын эхээр хүмүүсийн “нулимст загас” хэмээн нэрлэдэг загаснууд Ши голын дээд урсгалаас уйлсаар хөвөн ирдэг билээ.