Залуу нас цэцгийн адил хэмээн хорин хэдтэй Дашдоржийн Нацагдорж тэртээх жилүүдэд өтөл нэгэн шиг өгүүлж суусан байх юм. Уянгын ч гэмээр, ухаарлын ч гэхээр энэ нэгэн хэллэг хоёр их үнэнийг шингээсэн мэт санагддаг.
Манайх хотод нүүж ирээд сар гаруй болж байна. Ээж биднээс түрүүлэн ирж гуравдугаар хороололд гурван өрөө байр авсан юм. Манайх Тасганы овоо руу харсан таван давхар хуучивтар угсармал байранд орж хотын айл болов. Халуун ус тасалдахгүй,шөнө дөл болсон ч машин тэрэгний дуу т...
Хэрвээ танай хүүхэд гэнэт бусад хүүхэд болон том хүмүүст заналхийлэх, муу зүйл хийх, зөрүүдлэх, ууртай болчихвол түүний энэ занд сөрөг арга хэмжээ \уурлах, зандрах, зодох\ авахаа жаахан азнах хэрэгтэй. Харин үүний оронд түүнийг сайтар ажиглаж түүний энэ уур хилэн юунаас гараад...
Хүү минь, Нас өтлөж, тамир барагдахын цагт хүүдээ хэлэх хэдэн үг байна. Чамайгаа ойлгож хүлээж авна гэдэгт найдаж байна....
Би яг одоо муу жаатгар эгчийгээ бодож сууна. Улаа бутарсан хацартай, жартайсан онигор нүдтэй эгчийгээ би “Жаатгар” гэж дуудаад уурлуулдаг байлаа. Бид хоёр ердөө нэг насны зөрүүтэй ч миний эгч надаас биеэр том, товируун охин байжээ. За, дээрэлхүү...
Хэнд ч мөрөөдлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр, Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхээ үгийг сонс
Малын эмнэлгийн жижиг ногоон машин шинэхэн орсон цасан дундуур замгүй газраар ийш тийш гавшгай шарван үнэг мэт жирийж явав. Цонхоор харахад уйтгар хүрэм цагаан тал зах хязгаар нь мэдэгдэхгүй бүүдийж хааяа дэрсний бут, малын, чийр дайралдана.
Дамбий сум орж эмчид биеэ үзүүлээд буцаж явлаа. Тархи толгой манарч нүд бүрэлзсэн халуун наран дор суунаглах ганы улаан униарыг харах бүр өлөн хуурай тоос хоолойд арган, аманд шорвог давс амтагдах шиг болно.
Хүйтэн бороо уйлагнасан жихүүн өглөө. Халуун хөнжилдөө хоргодон хоргодон арай гэж босоод ажлын цаг дөхсөн тул өглөөний ундаа уусан болоод ажил руугаа яаран гүйлээ. Шүхрээ барин гудманд тогтсон усыг тойрохыг нь тойроод, туучихыг нь туучсаар ажил руугаа гүйж явахдаа “ишш, ...
Одоогоос хэдэн жилийн өмнө манайд нэгэн жигүүртэй мэт хурдан хүлэг байж билээ. Яг л нисдэг хорхой шиг хав хар өнгөтэй тэр морь лав босоогоороо төрсөн байх гэж би боддог юм. Үнэндээ босоогоороо төрснийг нь хэн ч хараагүй боловч ийм хүлэг л эхээсээ дөрвөн хөлөөрөө унадаг байж таарна гэхээ...
Монголын эрэгтэйчүүдийн холбооноос аав хүний үнэлэмж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл, үр хүүхэддээ тавих анхаарал халамж, оролцоог дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 8-нд тэмдэглэдэг уламжлал тогтоосон. Тиймээс өнөөдөр аавуудын өдөр тохиож байна. ...
1920-иод оны нэгэн өдөр Шотландын нэгэн фермер гэртээ харьж явжээ. Намгийн хажуугаар явж байтал тусламж гуйсан хашгирах чимээ сонсжээ. Фермер тэр зүгт гүйж очтол намганд шигдсэн нэгэн хүү байв. Бүдүүн мөчир сунгаад хүү арай гэж татаж гаргатал хүү ихэд уйлан дагжин чичирж байв.
Хорин тавны жил орсон, одоо чи нөхөрт гармаар юм даа гэж ээж минь үглэж байна. Yеийн хүүхнүүд, танил тал, хамт ажилладаг нөхөд минь цөм л намайг "Хүнтэй суугаач?" гэж шахна. Yнэнийг хэлэхэд намайг тоогоод "Сууя" энэ тэр гэвэл ч би энүүхэн эндээ гэхэд уухайн тас л бай...
Хэдийгээр бид бүгд өөр боловч, ижил төстэй зан чанарууд гэж байдаг ба үүн дээр үндэслэн хүмүүс бусадтай харилцааг бий болгодог. Одон орон судлаачид тухайн хүн ямар зурхайн ордод төрсөн нь харилцааг бий болгоход шууд нөлөөлдөг гэж үздэг байна. Тухайлба...
Амжилттай амьдардаг хүн ганцхан ажлаа ч биш, амралтаа ч бас маш сайн зохицуулж, зохион байгуулж чаддаг. Дахин бүтэн 11 сар тасралтгүй ажиллах эрч хүчээ нөхөн сэлбэх 21 хоногоо нэг мэдэхэд л дуусгачихмааргүй байгаа биз дээ? Яг ямар амралт хүсч буйгаа тодорхойл
Нар жаргаж байлаа. Өдрийн аагим халуун хаашаа ч юм одоод, үдшийн сэрүүн буужээ. Баруун уулын цаадтай, нар хайлмагтсан шар тос шиг мэлтэгнэж дур татахад, тэртээх тэнгэрийн хормойд гал улаан гэгээ татаж,...
Монголын орчин үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч, богино өгүүллэгийн мастер, зохиолч Жагдалын Лхагваагийн өнгөрөгч зууны далаад онд бичсэн өгүүллэгийг толилуулж байна.
Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм. Хөөрхий бүсгүйд энэ ...
Өнөөдөр Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна. Эл өдөр Бурхан багш эхийн хэвлийд бүрэлдсэн, 37 насандаа төгс гэгээрч, бурхны хутгийг үзүүлсэн, 81 насандаа хүний ертөнцөөс нирваан дүрийг үзүүлж явсан гурван их хувь зохиол нь давхцдаг ажээ. Тиймээс зуны эхэн сарын шинийн 15...
Хязгааргүй оюун ухаант, хамгийн хүчирхэг амьд биет хүн гэгч хорвоо ертөнцийг ч захирах хүч чадалтай хэрнээ хамгийн өчүүхэн саад бэрхшээлд өвдөг сөхрөн бууж өгдөг нь гайхмаар. Амьдрал нэг хэвээр үргэлжилнэ гэж байхгүй. Тиймдээ ч өдөр болгон шинэ содон байж гэмээнэ төдий чинээ сонир...