2014 оны 06-р сар 20-нд 11:41 цагт

Амжилттай яваа хүмүүсийн дургүй хүмүүсээ тэвчдэг 8 арга

Та ер бусын хүн биш л бол амьдралдаа нэг бус удаа тааламжгүй хүмүүстэй таарч л байсан байх. Таны хадам ээж үү, хамт ажилладаг хүн үү, хэн байхаас үл шалтгаалаад тааламжгүй харьцааг өөртөө наахгүйгээр өнгөрөөж сурах нь амжилтын том суурь болдог.

Сүүлийн үед хамгийн шилдэг номоор шалгарч, борлуулалтаараа тэргүүлж буй Deep Patel зохиогчтой "A Paperboy's Fable: The 11 Principles of Success" номонд амжилтанд хүрэх 11 зарчимын нэг нь яах аргагүй өөрт тааламжгүй хүмүүсийн харьцааг хэрхэн тэвчин өнгөрөөх эсвэл стрессгүйгээр даван туулах тухай байдаг гэжээ. Тааламжгүй хүмүүстэйгээ аль болох харьцаагаа хурцатгалгүй, эв зүйгээр зохицох нь амжилтанд хүрэхэд чухал үзүүлэлт болдогийг олон зүйлээр жишээлэн бичсэн байна. 

Тааламжгүй хүмүүсээсээ зугтаан дөлдөг бол одооноос эхлээд доорхи чадваруудыг эзэмшихийг хичээ. Учир нь зугтаана гэдэг нь асуудлыг шийдэх боломжоо алдаж байна гэсэн үг гэнэ. 

1. Бүх хүнтэй таарамжтай нийлэмжтэй байна гэдэг боломжгүй зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

1. Accept that you can't get on with everyone.

Бид аль болох сэтгэлдээ нийцтэй, тааламжтай хүмүүстэй харилцах гэж хичээдэг ч амьдрал дандаа тийм боломж олгодоггүй нь харамсалтай. Иймд "олон хүн сайтай муутай, ой мод урттай богинотой" байдгийн жишээгээр та ч гэсэн тэс өөр хүнтэй харьцах өдөр ирнэ гэдэгт бэлэн байх ёстой. Учир нь таны хувьд тэд муу хүн бол тэдний хувьд та ч бас тааламжгүй этгээд байж болно. 

Гэсэн ч нэгэнт харьцах шаардлага гарсан бол аль болох тайван байж, асуудалд энгийн ажил хэрэгч эелдэг харндахад л болно. Энэ нь дараагийн шатанд илүү ойлголцолд хүрэх анхны алхам юм

2. Тэдний хэлж ярьж байгааг эгдүүцэж биш, зөв зарчмын асуудал ярьж байна гэж хүлээж ав

2. Try and put a positive spin on what they are saying.

Хүмүүс өөр өөр орчин, нөхцөлд өсөж торниж, хүмүүжсэн болохоор өөр өөрийн гэсэн зан чанар, аливаа зүйлийг шийдэх шийдэл өөр байдаг. Гэсэн ч хадам ээж чинь чамаас зөвхөн болох болохгүйг харах гэж бүтээгдээгүй эсвэл хамтран ажилладаг хүн чинь чиний алдаа гаргахыг дандаа хүлээгээд сууж байдаг гэвэл эндүүрэл.  

Иймд ямар нэгэн хүнийг чамд муу юм хийгээд байна эсвэл "чадаж дөнгөөд" байна гэж хэтэрхий эмзэг хүлээн авч томруулан бодоод байвал байдал бүр ч муугаар эргээд нөгөө хүмүүсийнхээ золиос ч болж мэднэ. Хүмүүс чамд тэгэж хандах тусам тэвчээртэй, аль болох эерэг талаас нь хүлээж аваад байвал нэг мэдэхэд чиний эсрэг юм шиг ажиллаж, аашлаад байсан хүмүүс чиний талд гарчихсан байх нь бий. 

3. Тухайн үеийн сэтгэл хөдлөлд бүү авт

3. Be aware of your own emotions.

Нөгөө хүний үйлдэлд ямар хариу үзүүлэхээс их зүйл шалтгаалдаг. Жишээ нь, хэн нэгэн чамайг уурлуулах үг хэлэнгүүт чи уурлаж байвал нөгөө хүн зорилгодоо хүрч, чи ялагдаж буйн жишээ. Иймд тухайн үеийн сэтгэл хөдлөлд бүү авт. Уурлуулах гэж хэлсэн үгийг тоглоом наргиан болгоод өнгөрөөх юм уу эсвэл хүлээн зөвшөөрч буй мэт дүр үзүүлээд өнгөрөөх нь эсрэг талын хүнээ харин ч эвгүй байдалд оруулж, дараагийн удаа тантай илүү эелдэг, хүндэтгэлтэй харилцахад хүргэдэг. Иймд сэтгэл хөдлөлөө тэвчих нь сайны эхлэл. 

"Хүний ухсан нүхэнд өөрөө ойчоод" байвал чиний энэхүү сул талыг ашиглан улам цаашлах болно. Иймд зүгээр инээмсэглээд, толгой дохиод эсвэл мөрөө хавчаад өнгөрөөх нь чиний хувьд ялалт. 

Хүний хэт их сэтгэл хөдлөлд автаагүй, нэгэн жигд зан чанар хүмүүст өндрөөр үнэлэгддэг. Нэг бол баярлаад, нэг бол гомдож уйлаад сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлдэггүй хүнийг сул дорой гэж үзэх нь ч бий. Иймд ямар ч үед эелдэг боловсон байж, буурьтай суурьтай байх чадварыг эзэмшсэнээр эргэн тойрондоо хүчирхэг, сэтгэлийн тэнхээтэй мэт сэтгэгдэл төрүүлж өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэл төрүүлдэг. Жишээ нь, хэн нэгэн чамд хар хорын үг хэлж, хэрүүл өдлөө гэж бодьё. Бид өөрийн мэдэлгүй хариу үйлдэл хийж, адилхан хэрэлдэж муудалцдаг. Үүний оронд түүний хэлэхийг тэвчээртэй дуустал нь сонс. Таслахгүй сонсож байтал хэлж дуусахдаа нөгөө хүн таны тайван амгалан байдалд автаад тэр дороо ийм ааш гаргасандаа гэмшсэн байх вий. 

Тэр лав дараагийн удаа танд тийм зан гаргаж өөрийгөө эвгүй байдалд оруулахаас зайлсхийнэ. Эрсдэлтэй гэж үзнэ. Нэг үгээр  хэлбэл таны тэвчээр ялсан. 

4. Өөртөө хэт ойрхон хүлээж авах хэрэггүй. Ялимгүй зай барь

4. Don't take it personally and get some space.

Хэрүүл маргаан бол үндсэндээ үл ойлголцлоос бий болдог. Иймд байдлыг сайтар ойлгоогүй байж яаран дүгнэт хийж, хэн нэгэнд буруу өгөхөөс болгоомжил. Хүнийг буруутгахаасаа өмнө нөхцөл байдалд дүгнэлт хийх нь илүү ашигтай. Гал гарлаа гэхэд хэн гал тавьчихав, хэний буруу вэ гэж хайхаас өмнө галаа хурдан унтраах нь чухал. Дараа нь яагаад гал гарав гэдэг нөхцөл байдлыг мэдэхийг хичээдэг шүү дээ. 

Хэн нэгэнтэй асуудлыг ярилцахдаа хэн хэнийхээ хил хязгаарыг бүү дав. Жишээ нь, аль нэг товлосон асуудлаар хэлэлцэж, санал зөрөлдөж байсан ч өөр бусад үйлдэл болон урд өмнийн зүйлийг бүү сөх. Хувийн зүйл рүү бүү ор. Асуудлыг ойлголцохгүй бол орхиод, өөртөө ч, нөгөө хүндээ ч бодох хугацаа өг. Хэсэг хугацааны дараа дахин уулзахад таны зөв байсан гэдэгтэй санал нийлж ч магад. 

Үүнийг номын зохиогч "та балкон дээр гарч тамхи татсаны дараа цэвэр агаарт гарч амьсгалахаар явах биз. Тэрнээс тамхиа татсан чигээрээ бүхэл өдрийг өнгөрөөхгүй нь лавтай" гэж тайлбарлажээ. 

5. Өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ тайван амгалан, нам дуугаар ярьж сур. Зөвхөн өөрийн үзэл бодлоо хэлэхээс бусдын үзэл бодол буруу байсан гэж бүү шүүмжил.

5. Express your feelings calmly and consider using a referee.

Хүн хоорондын харилцаа бидний бодож санаж байгаа шиг тийм ч амар зүйл биш юм. Асар их тэвчээр шаарддаг. Сайн яригч байснаас сайн сонсогч байх нь зарим талдаа маш ашигтай байдаг. Гэсэн ч хэрэв хэн нэгэн хүн таны байнга шүүмжилж, дуугай байх тусам зөвшөөрч байна гэж ойлгоод дарамтлаад эхэлвэл таны үг хэлэх цаг чинь болжээ. Ингэснээр энэ балмад үйл ажиллагааг таслан зогсоох болно. Ихэнх тохиолдолд хэн нэгэн хүн тань руу дайрч эхэлбэл тайван, дуугай, хүлээцтэй хандвал эсрэг хүний тань сэтгэл ханаж тайвширч, асуудал амархан шийдэгдэх нь элбэг.

Гэсэн ч байнга дайралт ирвэл ямар нэгэн байдлаар та зогсоох ёстой тул тайван байдлаар хариу үйлдэл хийгээрэй. Таны тайван байдал эсрэг талд "цөмийн цохилт" л гэсэн үг. Эсрэг үйлдэл хийхдээ тайван, өөртөө итгэлтэй тод дуугаар ""БИ" ийм байр суурьтай байна" гэж товч бөгөөд тодорхой өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй. Энэ тохиолдолд эсрэг хүн маань өмнө нь таныг дуугай сонсож байхад ихэнх зүйлээ ярьсан тул танд хариу хэлэх зүйл үлдээгүй байх нь бий. Иймд таныг хариу үйлдэл хийнэ гэж тооцоолоогүй тул ялалт таны талд ирлээ.

Энэ нь таныг ул суурьтай бодож байж шийдвэр гаргадаг, аливаа зүйлд ул суурьтай ханддаг гэх итгэл үнэмжшил төрүүлэх ба найзын харьцаатай биш ч хамтран ажиллагсад тань танд хүндэтгэлтэй хандаж эхэлнэ. Ингэснээр аливаа асуудлыг шийдэхдээ таны саналыг сонсох нь зүйтэй гэж үздэг болно. Ингэснээр хамтран ажиллах багийн харилцаа сайжирч, ажлын үр дүн дээшлэх болно. 

6. Хэнд юу хэлж ярих вэ гэдгээ шийд

6. Pick your battles.

Зарим тохиолдолд хичнээн сайхан зүйл ярьж хэлж өгч, арга зам олоод ч элсэнд цацсан ус шиг хоосон, үр дүн гардаггүй, хүлээж авах чадваргүй, өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэггүй, амар хялбар аргаар өдрийг өнгөрүүлэхийг илүүд үздэг хүмүүс бий. Иймд хэн нэгэнтэй туршлагаа хуваалцаж, нэг баг болж, илүү үр дүнтэй ажиллахыг хүсч байгаа бол ийм идэвхгүй хүмүүсээс аль болох зайгаа барих хэрэгтэй. Нэг ёсондоо чадварлаг баг бүрдүүлэхийг зэрэгцээ өөрсдөө чармайлт гаргадаггүй хүмүүсийг тойргийн гадна үлдээснээр тэдэнд алдтаатай, сул талыг нь мэдрүүлэх боломж олгодог. Дараагийн удаа багаар ажиллахад тэдний ажилдаа хандах хандлага эрс өөрчлөгдөж, танай багт багтаххүсэл эрмэлзэлтэй болсон байхыг харах болно. 

Иймд шахаад ч үр дүн гарахгүй, танд тус болохгүй саад тээг болох хүмүүстэй хамтрахаас аль болох зайлсхийх нь амжилтанд хүрэх нэг алхам болно. 

7. Хэтэрхий өөрийгөө бүү хамгаал.

7. Don't be defensive.

Хэн нэгэн хүн чамаас өө сэв ирж, ажилдаа алдаа гаргахыг тань анаж суугааг мэдэрч болох юм. Тэдэнд "хазах" боломж бүү олго. Энэ тохиолдолд өөрийгөө хамгаалах, тэднээс урьдчилж өөрийгөө удирдлагадаа зөвөөр ойлгуулах гэх мэт алхам хийгээд эхлэх юм бол та сүйрлээ л гэсэн үг. Энэ нь дайснуудад тань сайхан өгөөш болно. Иймд өөрийгөө хамгаалах биш тэдэнтэй тулж ажиллах хэрэгтэй. 

Мэдээж эхэндээ чамайг шоолсон, дорд үзсэн харцаар харж, эвгүй үгээр угтана. Энэ бүхнийг зүгээр мөрөө хавчаад юм уу, инээгээд эсвэл тоглоом шоглоом болгоод хэд хэдэн удаа өнгөрүүлэх хэрэгтэй. Нэг мэдэхэд тэдний тоглоом дуусч, хүйтэн харц зөөлөрч, гашуун үг алга болсон байх вий. Энэ нь таныг хүлээн зөвшөөрлөө, бууж өглөө гэсэн үг. 

Ажил дээр аахар шаахар хэрүүл уруул, хов жив байнга гарч байдаг нь нууц биш. Энэ байдлыг дэврээхгүй, хол явуулахгүй байх арга бол хов жив ярьдаг, хутган үймүүлдэг хүмүүсийг аль болох тойргийн гадна үлдээх замаар бусад ажиллагсадтайгаа цөм үүсгэж чадвал тойргийн гадна үлдэгсэд алдаагаа ухаарч, тойрог дотор багтах арга замаа засч эхлэх вий. 

8. Өөрөө өөртөө аз жаргалыг бий болгодог

8. Ultimately, remember you are in control of your own happiness.

Хэрэв хэн нэгэн хүн үнэхээр дургүйг чинь хүргэж, аз жаргалыг чинь булааж байвал амжилтанд хүрэх тухай бодоод ч хэрэггүй. Зарим тохиолдолд ажил дээрээ хэтэрхий олон найзтай болж, албан бус харилцаа тогтоосноор байнгын хов жив, хэрүүл уруулд орооцолдох нь бий. Иймд ажил дээр аль болох амин хувийн зүйлс ярихыг хязгаарлаж, мөн бусдын хувийн амьдралын тухай сонсохоос аль болох зайлсхий. Мөн ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг хүмүүсийн гомдол шүүмжлэлийг сонссоор таны аз жаргал булаагдаж буйг анзаар. 

Иймд бид аз жаргалыг өөрөө өөртөө бүтээдэг гэдгийг сана. Хэн нэгэн чамайг аз жаргалтай болгохгүй. Иймд хүмүүсийн сэтгэл гутрал, хов живэнд автахаас аль болох сэргийлж, сэтгэлийг тань дарангуйлахаас болгоомжил, өөрийгөө чөлөөл. Бусдад ч өөрийнхөө асуудлыг бүү ярь. Аз жаргалтай бай. 

Эх сурвалж: http://www.businessinsider.com/

Англи хэлнээс орчуулсан: 

СЭТГҮҮЛЧ Ц.МӨНХБАЯР

E-MAIL: MONGOLCOM.MN@GMAIL.COM 
УТАС: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.