2014 оны 08-р сар 08-нд 15:20 цагт

Алхах нь хамгийн эртний түгээмэл зорчих арга юм

Алхах нь хамгийн эртний, түгээмэл зорчих арга юм. Бид 6 сая жилийн хугацаанд алхаж иржээ.

Дунджаар хүн 1 цагт 5 км/ц хурдтай алхдаг. Гэрийн тэжээвэр нохойтой хүн долоо хоногт дор хаяж 9 цаг алхдаг. Насан туршдаа хүн дэлхийг 3 удаа тойрохтой ижил хэмжээтэй алхдаг нь ойролцоогоор 105,000 км. Дэлхийн дунджаар хүн өдөрт 4,961 алхам алхдаг. Хамгийн их алхдаг газар нь Хонг Конг ба дундаж алхалт нь 6,880 алхам. Индонез иргэд өдөрт хамгийн багадаа 3,513 алхам алхдаг

Хот суурин газарт өдөрт 7.5 тэрбум зорчилт хийдгээс 37% нь алхалт, унадаг дугуй юм. Үүнд:

- Европт 12%-30% нь алхах

- Африкт 75% нь алхах

- Өмнөд Америкт зорчих цагийн 10.6% нь алхах

- Европчууын алхах, унадаг дугуйгаар зорчих нь Австрали, АНУ-ын иргэдтэй харьцуулахад 2 дахин их.

- Коопенхагены Строгет зам нь 3.2 км урттай ба дэлхийн хамгийн урт явган хүний зам юм. Энэ нь 1962 онд нээгдсэн.

- Хамгийн их алхдаг алдартай хүмүүсийн дунд Аристотл, Дарвин, Беетховен, Стив Жобс нар орж байна.

- Метро, хөнгөн галт тэргийн зорчих тээвэр хөгжсөн хотын иргэд автобус, автомашин хөгжсөн хотын иргэдээс илүү алхдаг. Тэдний явган хүний бүс илүү том байдаг.

- 1.6 км дотор зорчилтын 40% нь дэлгүүр, 35% нь ажил, 60% нь амралт чөлөө цагт зориулагдаж байна.

Хүмүүс алхдаггүй шалтгаан нь:

- Аюулгүй байдлаас болж

- Зам орчинтой танил биш учраас

- Замын хөдөлгөөний дуу чимээ, утаа

- Зам муу учраас

- Алхахад гоо зүйн хувьд дутагдалтай замтай учраас

- Гэрэлгүй учраас

Зорчилт, зугаа цэнгэл, дасгал хөдөлгөөний зорилгоор алхдаг хүмүүсийн тоо дэлхий дахинд сүүлийн 5 жилийн хугацаанд 6%-иар нэмэгдсэн

Эрүүл мэнд ба аз жаргал

Жилд дунджаар 270,000 явган зорчигчид замын хөдөлгөөний осолд амь насаа алддаг. Үүний 82% нь хот суурин бүсэд байна.

Алхахгүй байснаар таргалалт, дутуу төрөлт, хлостероны өндөр түвшин, архаг өвчин үүснэ. Үүнд:

- Чихрийн шижний 2 дахь шат

- Зүрх зогсох

- Астма

- Хорт хавдар

Хагас цаг алхах нь зүрхний өвчний эрсдлийг 35%-иар бууруулна

Алхснаар дараах давуу тал бий болно:

- Цусны эргэлт сайжирна

- Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ

- Ясны сийрэгжилт буурна

- Хөдөлгөөн нэмэгдэнэ

Өдөрт 15 минут алхснаар чихэр, чихэрлэг амттан идэх хүсэл буурдаг. Алхах нь анти-депрессанттай ижил үр дүнтэй. Үүнд, зан ааш муутах, стресс нэмэгдэх, өөртөө итгэх итгэл алдах зэрэг асуудлыг шийдвэрлэдэг.

Түүнчлэн алсхнаар

- Сэтгэл гутралын эрсдлийг 71%-иар бууруулна

- Нойрны дааврыг өдөөнө

- Мартах өвчнийг 13%-иар буурулна

- 25 цагийн турш дархлааны системийг нэмэгдүүлнэ

Алхах минут тутам нь хүний амьдралын насжилтыг 7-оор нэмэгдүүлнэ. Өдөрт 6,000 алхам алхах нь эрүүл мэнд сайжруулдаг бол, 10,000 алхах нь жин хасахад туслана.

Өдөрт 20 минут алхах нь жилд 7 паунд өөх шатаана. Өдөрт 1.6 км долоо хоногт 3 удаа алхснаар 3 долоо хоног тутамд 1 паунд жин хасах боломжтой. 1.6 км алхах нь 100 калори хүртэл шатаана.

Байгаль орчинд үзүүлэх нөлөө

Алхах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Дараах давуу тал бий болно:

- СО2 ялгаралтын 4-ний 1 нь тээврийн хэрэгслээс бий болдог. Үүний 75% нь автомашин юм.

- Автомашин бүр жилд 1.6 км тутамд 423 гр СО2 ялгаруулдаг. Алхвал энэ нь байхгүй болно.

- 2.4 км алхснаар хүлэмжийн хийн ялгаруулалтыг 75%-иар бууруулна

Долоо хоногт 1 удаа алхснаар нэг хүний тээврийн хэрэгсэлд суурилсан СО2 ялгаралтын 25%-ийг бууруулах боложтой

Бохирдлын түвшний хувьд, агаарын чанар 99%-иар буурах боломжтой

Алхах нь замын түгжрэл, дуу чимээний түвшнийг бууруулна

- Автомашинаар зорчилтын 1%-ийг алхахаар сольсноор автомашинаас ялгарах бохирдлын түвшин 2-4%-иар буурна

7 хоногт 16 км ахах нь жилд ялгарах 500 паунд CO2-ийг устгана

Нийгэмд үзүүлэх нөлөө

1 автомашины эзлэх зай 20 явган зорчигчийн зайтай тэнцэнэ

Явган хүний зам сайтай хотод нийгмийн тэнцвэртэй байдал илүү өндөр байна

Алхах нь анхаарал төвлөрөл, сэтгэхүйн чадварыг нэмэгдүүлж, илүү боловсролтой, ажиллах хүчнийг бий болгоно

Алхснаар нийгэм эдийн засгийн тусгаарлалт байхгүй болно

Алхснаар хүний бүтээмж 81%-иар нэмэгдэнэ

Ажлын үр дү 200%-иар нэмэгдэнэ

Явган зорчигчид зам тээврийн ослыг 40%-иар бууруулдаг

Зарим хотод явган зорчилт нь ноцтой аюулт гэмт хэргийг 96%-иар бууруулсан байна

Алхах соёл нь ажлын байранд таатай нөхцлийг бий болгоно.

Үүнд:

- Уулзалтанд ажилчдын 8.5% нь өндөр оролцоотой

- Тогтмол алхагчдын 43% нь илүү цөөн өвчтэй чөлөө авдаг

- Алхах нь нийгмээс тусгаарлагдах үзэгдлийг бууруулж, хүмүүс хоорондын харилцааг нэмэгдүүлнэ

Эдийн засагт үзүүлэх нөлөө :

- Явган зорчигчдын зам нь бизнест сайн нөлөөтэй

- Нью Йорк хотод худалдаа үйлчилгээний бизнес 172%-иар өссөн

- Лондонд дэлгүүр, хоолны газарт үйлчлүүлэх цаг 218%-иар өссөн

- Алхахад таатай хотуудад 5 дахин бага хоосон дэлгүүр байдаг

Татварт төлдөг 1$ тутамд жолооч 9.20$ зардал (зам засвар, барилга, эрүүл мэнд, бохирдол ороод) гаргадаг бол, явган зорчигч 0.01$ зардал гаргадаг

Англид явган хүнд зориулж 1 паунд зарцуулах бүрт эдийн засагт 4-19 паунд орлого оруулдаг. Замд зарцуулсан 1 паунд тутам нь 3-5 паундын орлого оруулдаг.

Явган хүний замд 1 сая доллар хөрөнгө оруулалт бүр нь 11 ажлын байр шинээр гаргадаг.

- Английн Шеффиелдэд явган хүний зам нэмж барьснаар арга хэмжээ, нийлүүлэлтийн хэлхээ, засвар үйлчилгээтэй холбоотой ажлын байр нэмэгдсэн

- Энэ нь цаашлаад хүн бүрт 59,000$ орлого, 29,000$ цалин авчиржээ

АНУ-д, алхахад таатай бүсийн үл хөдлөх хөрөнгийн үнэ автомашин ихтэй бүстэй харьцуулахад $6,500-аар өндөр үнэтэй байна.

2.5 км хүртэл алхах нь жилийн эрүүл мэндийн зардалд хүн тутам $1,900 хэмнэж байна.

Бадарчийн Одсүрэн

Эх үүсвэр:

https://www.victoriawalks.org.au/social_benefits/

https://www.cdc.gov/vitalsigns/walking/index.html

https://gmtma.org/10-fun-facts-about-walking/

https://www.factretriever.com/walking-facts

https://www.petbacker.com/.../the-wonderful-statistics...

https://sustainabledevelopment.un.org/.../2643Global...

https://ec.europa.eu/.../walking_and_cycling_as_transport...

http://onlinepubs.trb.org/.../trnews280westerneurope.pdf

https://www.sciencedirect.com/.../earth.../pedestrianization

https://injuryfacts.nsc.org/.../pedestrians/data-details/

https://www.stylecraze.com/arti.../best-benefits-of-walking/

https://www.livingstreets.org.uk/big-walking-facts

https://www.youtube.com/watch?v=2-8ams9yG98

https://www.wbur.org/.../03/15/minutes-exercise-longer-life

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.