2014 оны 08-р сар 18-нд 10:24 цагт

Би яг тань шиг сайн багш болсон /Сургамжит өгүүллэг/

Нэгэн настай багш нэг залуухан хүүтэй тааралдав.

Хүү ийнхүү асууна:

- Та намайг санаж байна уу? гэхэд хөгшин

-Үгүй! гэж хариуллаа.

Залуу хүү:

-Би таны сурагч байсан шүү дээ гэв. Багш хариуд нь:

-Юу хийж байна даа, тэгээд? Амьдрал чинь хэр байна даа?

Залуу хүү: -Өө сайн, би багш болсон.

-Өө тиймүү, сайн байна. Над шиг уу?

-Тиймээ, үнэндээ тань шиг болоход та надад итгэл, урам зориг өгсөн болохоор л би багш болсон...

Хөгшин, залуу хүүгээс сониучирхан асууна.

-Хэзээ тэгээд багш болохоор шийдсэн?

Залуу хүү түүнд юу болсон талаараа өгүүлэв:

Нэг өдөр манай ангийн найз нарын маань нэг нь үнэхээр гоё цагтай ирсэн. Би түүнийг авахыг маш их хүсч байсан болохоор халааснаас нь хулгайлчихсан юм. Удалгүй найз маань хулгайд алдсанаа мэдээд бушуухан багшид очooд гомдолтойгоор хэлсэн.

Тэр багш нь та байсан. Та тэр үед ингэж хэлсэн.

-За энэ оюутны маань бугуйн цаг нь өнөөдрийн хичээлийн цаг дээр алга болсон байна.

Энийг хэн хулгайлсан нь буцаагаад өгөхийг хүсч байна.

Тэр үед би гаргаж өгөхийг хүсээгүй. Учир нь гаргахаасаа эмээсэн, ичсэн.

Дараа нь та хаалга хаасан. Харин бид бүгдээрээ босоод бүгдийнхэн халаасыг нэгжэе гэж тохиролцсон. Гэтэл та бидэнд “Бүгд нүдээ ань! Та нарыг нүдээ анивал би хайх болно” гэж та хэлсэн.

Тэгээд бүгд нүдээ аньсан. Та халааснаас халаас руу нэгжсэн. Миний халаас руу гараа хийхдээ цагийг олж авсан.

Та үргэлжлүүлсээр бүх оюутаны халаасыг шалгаж дуусаад ингэж хэлсэн:

Нүдээ нээцгээ. Ямартай ч бидэнд цаг маань байна.

Тэгээд та юу ч хэлээгүй миний талаар бүр цухуйлгаач үгүй.

Цагны хулгайн талаар юу ч яриагүй.

Тэр өдөр та миний нэр хүндийг насан туршид минь аварсан.

Хулгай хийсэн маань миний амьдралын хамгийн ичгүүртэй үйлдэл байсан. Гэсэн ч тэр явдал надад “Муу хүн” гэж хэлэгдэхээр хүн болж болохгүй гэдгийг ухааруулсан өдөр байсан.

Та надад юу ч хэлээгүй, намайг ердөөсөө ч загнаагүй, намайг хулгайч гэж хараагүй.

Надад багш хүний ёс суртахуун юу вэ гэдгийг ойлгуулахын тулд..

Би таны надад хандсан хандлагыг маш сайн ойлгосон.

Таны ачаар л би бусдад зөв хүмүүжлийг бий болгох ёстой гэж ойлгосон.

-Та энэ явдлыг санаж байна уу багшаа?

Багш нь хариуд нь:

-Би тэр цаг хулгайлагддаг нөхцөл байдлыг санаж байна аа.

Би хүүхэд болгоноос л хайж байсан. Гэхдээ би чамайг гэж мэдээгүй.

Тэр үед би ч гэсэн бас нүдээ аньсан байсан юм аа...

Хэрвээ алдааг нь засахын тулд ичгүүр гутамшигт оруулдаг бол та багш болоогүй байнаа л гэсэн үг!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.