2015 оны 07-р сар 06-нд 16:55 цагт

Монголын Улаан номонд орсон ургамлууд /Цуврал-3/

Дэлхий дээр хамгийн эртний ургамал үүсээд 2-3 тэрбум жил болж байна. Харин 430 сая жилийн өмнө ургамал хуурай газар шилжсэн түүхтэй. Ногоон ургамлын хооллолтын үндсэн арга нь ус, нүүрсхүчлийн хийн оролцоотойгоор органик бодис үүсгэх фотосинтезийн процесс юм. Энэ нь зөвхөн ургамлын ногоон эдэд явагддаг ба ургамал нь тодорхой эрхтэн системтэй, үндэсний хэсгээрээ хөрсөнд бэхлэгдэн оршдог, дэлхийн энерги шим тэжээлийн бодисын эргэлтийн эхлэл суурийг нь бүрдүүлж байдаг амьд биес юм шүү.

Ургамал бүлгэмдэл нь биологийн олон янз байдлуудын хамгийн өргөн хэмжээнд судлагдсан бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хамгийн их үүрэг бүхий нөөц баялаг билээ. Тухайлбал: цөөн тооны үр тарианы ургамлууд үндсэн хүнс тэжээл, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ба хэдэн арван мянган зүйл зэрлэг ургамал эм, хүнс тэжээл, түлш, хувцас болон сууц үйлдвэрлэхэд хэрэглэгдэх замаар эдийн засаг аж ахуйн хувьд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна ногоон ургамал нь дэлхийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалж бусад амьтад болон дэлхийн амьтдын амьдрах орчныг бүрдүүлж өгдөг. 

Дэлхийг нэг том амьтан гэж үзвэл ногоон ургамал түүний амьдран орших нөхцөл нь болдог. Одоогоор дэлхий дээрх бүх ургамлуудыг бүрэн таньж тодорхойлж дуусаагүй байгаа ба нийтдээ 300,000 гаруй зүйл бүртгэгдээд байна. Маш олон тооны ургамлууд ховордон устаж амьдрах орчин нь өөрчлөгдөн цөөрсөөр байгаа билээ. Тиймээс дэлхийн улс орнууд байгалийн нөөц сандаа байгаа амьтан ургамлын ховор төрөл зүйлийг нь ангилан Улаан номонд оруулдаг. 

Харин мэдээллийн портал www.mongolcom.mn сайтаас уншигчдынхаа танин мэдэхүйд бага ч гэсэн нэмэр болж, байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах үүднээс "Устах аюулд орсон болон орж болзошгүй амьтан, ургамлыг сурталчлан таниулж, энэ талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд олгох зорилт тавин "Монгол орны Улаан номонд орсон амьтад" цувралыг хүргэсэн. Тэгвэл энэ удаад Монгол орны Улаан номонд орсон 70 гаруй зүйлийн ургамлыг цувралаар хүргэж байна. 

Их саадганцаг 

Их Саадганцаг. Латинаар: Cypripedium macranthon нь сийрэг шинэсэн ой, шинэс хусан ой, хусан ой, төгөл, ойн чөлөө, ойн захын нугад ховор тохиолддог олон наст өвслөг ургамал юм. Хөвсгөл, Хэнтий , Монголын Дагуурын тойрогт тохиолдоно. Үрээр үржихдээ удаан. Вегетатив эрхтнээр үрждэг.

Камчатын цүнхүй. Латинаар: Neottia Camtschatea нь шилмүүст модон ойн сүүдэрлэг, хөвдөрхөг хөрсөнд ургадаг ногоон навчгүй сапрофит ургамал юм. Хэнтийн тойрогт Богд уулын Нүхтийн аманд ургана.Үрээр үрждэг.

Маакийн эенэрэн

Маакийн эенэрэн. Латинаар: Euonymus maackii rupr нь голын элсэрхэг эрэг дагуу цөөн цөөнөөр тохиолдох сөөг ургамал юм. Хянганы тойрогт Хэрээ уул, Дэгээ голын завсар орших Эрхийн гол, Алтан голын эрэг дагуу ургана. Үрээр үрждэг.

Монгол Бүрэлгэнэ

Монгол Бүрэлгэнэ / Viburnum mongolicum Rhed / нь уул толгодын чулуурхаг хажуу, байц цохио, хадны ангалд ургадаг жимсгэнэ бүхий намхавтар сөөг юм. 

Энэ устаж болзошгүй унаган ургамал юм. Хянган, Монгол дагуур, Угтам уул, Түмэнцогт уулаар тохиолдоно. Цөөн бутаар энд тэнд ургадаг нөөц багатай. Тохиромжтой нөхцөлд үрээр үрждэг.

Монгол менх-харгана

Монгол Мөнх–харгана. Ammopiptanthus mongolicus нь цөлийн жижиг уулсын чулуурхаг хормой, бэл, тэдгээрийн хоорондох элсэн хөрстэй нутагт хэсэг хэсэг мөнх ногоон сийрэг эвшил үүсгэнэ. 

Алашаа говийн тойрогт хамаарах Өмнөговь аймгийн өмнөд хэсэг, Хүрх уулын зүүн урд шувтарга, Борзон, Галбын говь, Цагаан дэрс, Тоонотын сайр, Далангийн ар, Ончийн хяр, Үнэгтэй, Их эрээн, Дэнгийн хяр, Хөөт, Зурамтай, Их Аргалант, Бага Аргалант, Булган уул, Халзан уул, Баруун болон Их цохио уулын хавь нутагт тохиолдоно.

Монгол хойрог

Монгол хойрог /хулан хойрог/ /potanninia mongolica maxim/ нь цөлөрхөг хээрийн бүсэд өнгөндөө элсжсэн хайрга, хайр чулуутай, тэгш газрын элсэн довцог, дов толгод сайр садаргийн хайргат голдирол дагуу ургадаг сөөгөнцөр. Говь-Алтайн зарим уулс, Онгийн голоос зүүн тийш, мөн Олон уулын хөндийн зүүн захад хэсэг хэсэг тааралдана. 

Үрээр үржих зохилдлоготой боловч жил бүр цэцэглэж үрлэдэггүй. Элсэнд дарагдсан иш, мөчир нь хялбархан үндэслэж ургадаг.

Монгол хундгана

Монгол хундгана Латинаар: Adonis mongolica нь Умард монголын уулын ойт хээрт, жижиг үетэн элдэв өвс зонхилсон эвшилд хэсэг бусаг оролцон ургадаг олон наст өвслөг ургамал юм. Монголд Хангай, Монгол дагуурын тойрогт Мөрөн, Төв хангай, Орхон Сэлэнгэ, Өгий нуур, Жаргалант, Налайх Баянгийн нутагч тохиолдоно. 

Үрээр үржихдээ маш удаан. 200 гаруй жилийн тэртээгээс эмийн зориулалттай түүж ашиглаж ирснээс тархацын хүрээ хумигдаж, нөөц багассан. Монгол орны өргөн уудам газар нутгийн 0.5-хан га газарт ургадаг энэ ховор ургамал өгөөж ихтэй. Монгол хундгана Богд уулын зүүн урд хэсэг болон Хүй долоон худагт ургана.

Мөгөөрсхэй ихзул

Мөгөөрсхэй ихзул буюу Бугын зуулт. Латинаар: Rhaponticum carthamoides iljin нь голдуу таг ба дээд тагын бүслүүр ,ойн захаас дээш орших өндөр өвстэй ойн нуга, ойн захаар ургадаг олон наст өвслөг ургамал юм. 

Монгол алтайн нуруунд байдаг. Алтай-Соёны унаган ургамал юм. Вегетатив эрхтнээр үржинэ. Үндсийг нь эмэнд хэрэглэх зорилгоор ухаж авдагаас ховорджээ.

Мөлхөө Өнцэцэг

Мөлхөө Өнцэцэг. Латинаар Goodyera Repens нь шилмүүст модон ойн хөвдөрхөг чийглэг хөрс, голын шугуй, чийглэг нугад ургах олон наст өвслөг ургамал юм. Хангай, Хэнтий тойрогт тархжээ. Үр болон үндэслэг ишээр үрждэг.

Монголын Улаан номонд орсон ургамлууд /Цуврал 1/ -ийг http://mongolcom.mn/read/24211 

Монголын  Улаан номонд орсон ургамлууд /Цуврал 2/-ийг http://mongolcom.mn/read/24685

Монголын улаан номонд орсон топ 5 ургамал - http://mongolcom.mn/read/24040 линкээр орж уншина уу. 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (41.85.161.157) 2017-12-11 17:31
      • 0
      • 0

      ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

      Хариулах

    • Бум

      (27.123.213.10) 2015-09-02 11:37
      • 0
      • 0

      Мөгөөрсхэй ихзул цэцгийн ач тусын талаар мэдээлэл байна уу? ямар ач тустай ургамал вэ?

      Хариулах