ОХУ-ын цэргүүд Киев, Чернигов хотуудаас бүрэн гарчээ

Twitter Print
2022 оны 04-р сар 07-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украины нийслэл Киев болон Чернигов хотуудаас бүрэн гарчээ.

Пентагоноос мэдээлснээр, "Киев болон Чернигов хотын ойролцоо байрлаж байсан ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн анги бүрэлдэхүүн, зэр зэвсгийн нөөцөө дахин бүрдүүлэх зорилгоор бүс нутгаас гарч, Беларусь болон ОХУ руу буцсан. Бидэнд ирсэн мэдээллээр Киев, Чернигов хотуудад мөн тус хотуудын ойролцоо ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн байхгүй болсон." гэжээ.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн хэлснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнөө тавьсан стратегийн зорилтуудынхаа алинд нь ч хүрч чадаагүй бөгөөд ОХУ Украины зүүн хязгаарт хэсэг газарт л хяналтаа тогтоож чаджээ.

Мөн ОХУ-ын Харьков хотыг эзлэх оролдлого бүтэлгүйтсэн аж.

ОХУ-ын зүгээс Украины зүүн хязгаарт Донбасс дахь ажиллагаандаа илүү анхаарах болно хэмээн мэдэгдсэн ч Пентагоны үзэж байгаагаар ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Киевийг дахин эзлэхийг оролдож магадгүй аж.

Study of War судалгааны байгууллагаас мэдээлснээр Киев хотын орчмоос буцсан Оросын анги бүрэлдэхүүнүүдэд "хүчээ зузаатгахад" багагүй хугацаа шаардлагатай бөгөөд Украин руу довтлоход оролцсон ОХУ-ын зэвсэгт хүчний 130 батальоноос 80 гаруй нь Украины газар нутаг дээр байрласан хэвээр байгаа аж.

Ассошэйтэд Пресс агентлагийн мэдээлснээр Украинаас ойролцоогоор Оросын 24 мянган цэрэг гарчээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.