Шинжааны алан хядагчдад ялын дээд хэмжээ оноожээ

Twitter Print
2014 оны 06-р сар 16-нд 17:46 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн оны аравдугаар сард Хятадын нийслэл Бээжин хотын төв Тянь Ань Мэний талбайд террорист халдлага явуулсан хэрэгт сэжиглэгдсэн гурван этгээдэд Шинжаан-Уйгарын автономит районы шүүхээс ялын дээд хэмжээ оноосон байна. Лалын салан тусгаарлагч хэт даврагсдын гар хөл болсон гэж үзэж байгаа Хусанжан Вуксур, Юсуп Умарнияз болон Юсуп Ахмат нарт цаазаар авах ял оноосон бол тэдний хамсаатан болох  Гульнар Тухтиния (эмэгтэй) бүх насаар нь, Буянат Абдукладырыг 20 жил хорих ял төлөвлөсөн аж. Мөн Тохти Мехмат, Терсанжан Аблиз болон Абла Нияз – нарын гурван этгээдэд 10 жил хорих ял ноогдуулсан тухай CCTV News телевизийн мэдээнд онцлон тэмдэглэжээ.

Монгол улсын ерөнхий сайд Н. Алтанхуяг тус улсад албан ёсны айлчлал хийсний дараахан буюу 2013 оны аравдугаар сарын 28-нд Тянь Ань Мэн талбайн хойд хэсгээр гардаг төв замаар нэгэн жип машин маш хурдтай зам хөндлөн гарч Гунгун (“Хориотой хот”) музейн цогцолборын өмнөх Цзиньшуйцяо дам гүүрийн харалдаа явсан хүн олны дунд орж хашлага мөргөөд шатсан гэнэтийн халдлага гарсан билээ. Энэ үеэр Филиппин эмэгтэй болон өмнөд хятадын Гуандун хязгаарын нэгэн жуулчин амь үрэгдэж, машин дотор амиа золиослосон нэг эрэгтэй, хоёр эмэгтэйн цогцос олдсон бөгөөд 40 гаруй хүн, тэр дундаа гадаадын хэд хэдэн иргэн хүнд хөнгөн бэртэл авсан байв. Шижааны салан тусгаарлагчдын энэ халдлагыг зохион байгуулсан Усмен Хасан гэгч, өөрийн ээж, эхнэрийн хамт автомашинд сууж явсаныг цагдаагийн газраас дараа нь тогтоосон байдаг. Хятадын цагдаагийн газраас мэдэгдсэнээр түүний автомашинд хэд хэдэн хүйтэн зэвсэг, ган борооохой, мөн түр оршин сууж байсан байрнаас нь лалын өшөө авагчдын уриа, ухуулах хуудас, "жихад"-ын хар туг сэлт олдсон гэдэг.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.