Оффшорчин Сү.Батболдын талаар Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг

Twitter Print
2021 оны 06-р сар 08-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Оффшорчин Сү.Батболдын талаар Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг

-Оюутолгойн луйвартай холбоотой асуудлаар Рио Тинто, Айвонхоу майнзтай өрсөлдөх хэмжээний гадны маш том хуулийн фирм хөлсөлж авсан. Шалгаад эхлэнгүүт гэрэлд хамгийн тод орж ирсэн хүн нь УИХ-ын гишүүн,Ерөнхий сайд асан Сү.Батболд байсан. Гэтэл Сү.Батболд нь сүүлийн хэдэн жил тасралтгүй УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны даргын албыг хашсан. Энэ хороогоор Авлигатай тэмцэх газар, Тагнуул зэрэг гүйцэтгэх ажлын төсвийг баталдаг. Гадаадын том хуулийн фирм хөлслөх мөнгийг тусгай хяналтын дэд хороо шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл: Сү.Батболд өөрийгөө шалгах мөнгийг өөрөө шийдэх болсон. Мэдээж шийдээгүй.

-МАН Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэсэн 3 том уурхайд эзэн суусан. Эрдэнэтийн зэсийн баяжмалын гэрээг Сү.Батболд хийж байна. Сү.Батболд тэр мөнгөөрөө МАН-ыг санхүүжүүлж байна. Оюутолгойн Монголд ашиггүй гэрээг МАН-ынхан хийсэн.

-Сү.Батболд тэргүүтэй хүмүүсийн гадаадад нуусан хөрөнгийг царцаана гэдэг бол маш нарийн ажил. Мэдээлэлд ойр байдлаа ашиглан бүлэглэн Монголын баялгийг иддэг, 10-20 жилийн туршид өөрийнх мэт захиран зарцуулж ирсэн хүмүүстэй тэмцэх хэцүү. Уул уурхайн баялагт эзэн суусан цөөн гэр бүлтэй тэмцсний эцэст Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ хасууллаа. Тэдний хувааж иддэг мөнгийг зогсооно гэхээс айсан. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэц, УИХ, шүүх мөнгөтэй хүмүүсийн талд оржээ

-МАН-ын бүлэг дээр “МАН-ын 100 жилийн ойгоор У.Хүрэлсүхээс бусад Ерөнхий сайд нар шоронд орох юм байна л даа” гэсэн яриа болсон юм билээ.

-“Монголын төр ард түмний мэдэлд байна” гэдэг зөвхөн цаасан дээр л үлдсэн. Монголын баялагт эзэн суусан Рио тинто тэргүүтэй гадныхантай нийлсэн Сү,Батболд нарын эрх мэдэлтэй улс төрчдийн бүлэглэлийн галзуурал Монголын төрийг гартаа оруулжээ. Сонгуулийг мөнгө болгож, тэд монголын төрийг хэн удирдахыг шийдэж байна.

- Ард түмэндээ хандаж хэлэхэд: Та нарын баялгийг хулгайлсан зэрлэг капатилизмын галзуурлыг та нар өөрсдөө өөгшүүлж байна. Та нар ядуу ажилгүй ядуу байгаа чинь баялагт эзэн суусан энэ бүлэглэлтэй шууд хамаатай. Та нар төрөө сонгож чадахаа байсан. Та нар төрөө удирдаж захирч чадахаа байсан гэдгийг шууд хэлчихмээр байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (112.72.2.34) 2021-06-09 15:59
      • 0
      • 0

      Yostoi unen de, odoo ene buleg hulgaichdiig taslan zogsooh yumsan!

      Хариулах