Эртний славянуудын уламжлалт баяр Масленицаг энэ долоо хоногт тэмдэглэж байна

Twitter Print
2020 оны 02-р сар 25-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Эртний славянуудын уламжлалт баяр болох Масленица нь хэдэн зуун дамжин өдийг хүрсэн, өөрийн гэсэн өвөрмөц содон олон тооны зан заншлуудтай баяр юм. Энэ 2020 онд Масленицаг 2-р сарын 24-өөс 3-р сарын 1-ний хооронд тэмдэглэнэ.

Масленица баярын гол утга учир нь жихүүн хүйтэн өвөлтэй салах ёс гүйцэтгэж, эх байгаль дэлхий сэргэх урин дулаан хаврыг угтах явдал юм. Энэхүү баярын гол шинж тэмдгүүд гэвээс «Масленица» хэмээх уламжлалт мануухай, ардын цэнгээн зугаалга ба морин чарга юм.

широкая масленица-н зурган илэрц

Харин ямар ч Масленицаг гал улаан өнгийн тас халуун ба амтат хуймаггүй төсөөлөх аргагүй билээ. Урьд эртийн цагт «блины» хэмээх хуймаг нь өдөр хоногийг уртасгах алтан шар нарыг бэлгэдэж байсан учир энэхүү баярын зан заншилтай нягт холбоотой юм.

широкая масленица-н зурган илэрц

Түүнчлэн хуймаг нь гашуу тайлах ёслолын нэгэн хэсэг байсан байж магад. Учир нь, Масленицагийн өмнөх бямба гариг нь «эцэг эхчүүдийн өдөр» хэмээдэг ба эл өдөр славянууд нас барсан өвөг дээдсийнхээ сүнсэнд мөргөл үйлдэж, хайр энэрлийг гуйдаг байв.

широкая масленица-н зурган илэрц

Олон зуун жил өнгөрч, амьдрал өөрчлөгдөж, Орос оронд үнэн алдартны шашинтай хамт шашны шинэ баярууд ирсэн боловч ард түмэн өргөн Масленицаг тэмдэглэсэн хэвээр байсан ба өнөөдөр ч гэсэн түүнийг эртний славянуудын бөө мөргөлийн үе өнгөрөөгүй мэт урьдын адил цог жавхаатайгаар угтан, гаргаж өгсөөр байна.

широкая масленица-н зурган илэрц

Масленицаг долоо хоног тэмдэглэдэг бөгөөд өдөр бүр тодорхой нэгэн зан үйл үйлддэг юм. «Прощеные воскресенье» хэмээх ням гариг нь уучлал гуйх өдөр ба энэ хугацаанд бүх хүмүүс хамаатан садан, найз нөхөд зочилж, тэврэлдэн үнсэлцэж, бөхийн ёсолж, үг үйлдлээрээ гомдоосон бол бие биенээсээ уучлал гуйдаг байв.

широкая масленица-н зурган илэрц

Харин долоо хоногийн сүүлийн өдөр Масленицаг гаргаж өгдөг ба үүний тулд мануухайгаа шатааж, өвөлтэй салах ёслолоо гүйцэтгэн, өргөн дэлгэр зугаалдаг билээ.

широкая масленица-н зурган илэрц

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.