Солонгос улс цэцэрлэгийн насны гадаад хүүхдүүдэд (3-5 нас) сургалтын төлбөрийг ялгаварлахгүйгээр өгч, ижил боломж олгоно

Twitter Print
2022 оны 01-р сар 19-нд 16:54 цагт
Мэдээний зураг,

Сөүл хотын Боловсролын газраас өчигдөр буюу 17-ны өдөр гадаад улсын харьяат цэцэрлэгийн насны хүүхдүүдэд (3-5 нас) сургалтын төлбөрийг Солонгос улсын цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй ижил төвшинд олгож, ялгаварлан гадуурхахгүйгээр сурч боловсрох боломжийг олгоно хэмээн мэдэгдлээ.  

Энэхүү төлбөрийн тэтгэлэг нь ирэх 3 дугаар сараас эхлэх бөгөөд  эцэг эх нь бүртгэл, харяалалтай байх шаардлагатай аж.

Тэтгэлэгийн мөнгөн дүн нь улсын болон хувийн цэцэрлэгээс хамааран өөр байх бөгөөд улсын цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдэд 150,000 вон, хувийн цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдэд 350,000 вон байхаар энэ жил нийт 1,87 тэрбум вон төсөвлөжээ.

Тус тэтгэлэгийг авахын тулд хүүхдийн асран хамгаалагч нь цэцэрлэг дээр биечлэн очиж өргөдлийн маягт бөглөх бөгөөд өөрийн бичиг баримтаар бүртгүүлэхэд болох аж.

Ийнхүү бүртгүүлснээр мөнгөн тэтгэлэг нь тус цэцэрлэгийн дансанд сар бүр орох гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: newsis 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.