Асашёорүгийн гэмтээсэн “Петровис”-ын захирлын хүүг шалгаж байна

Twitter Print
2013 оны 11-р сар 06-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Халловений баярын үеэр Их аварга Асашёорүгийн биед хүйтэн мэсээр гэмтэл учруулсан хэрэг гарсан. Энэ хэргийг “Петровис” компанийн захирлын хүү Дөлгөөн гэгч үйлдсэнийг иргэн Д.Дагвадоржийн гомдлоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй. Энэ хэргийг ЦЕГ-ын албаны эх сурвалж үнэн болохыг баталж байна. Одоогоор Шүүх эмнэлгийн шинжээчид томилогдон, Асашёорүгийн биед учруулсан гэмтлийг тогтоож эхэлжээ. Гэмтэл хүнд, хөнгөнөөс шалтгаалж Дөлгөөнд эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдэх юм байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.