Сүүлийн үеийн үйл явдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч агсан Т.Рузвельтийн хөшөөг буулгахаар болжээ

Twitter Print
2020 оны 06-р сар 22-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Нью Йорк хотноо байрлах Америкийн Үндэсний Байгалийн түүхийн музейн урд байдаг Америкийн 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн дурсгалд зориулсан хөшөөг буулгахаар болсон талаар Нью Йорк Таймс сонин мэдээлжээ.

Хөшөөг хууль ёсоор эзэмшдэг Нью Йорк хотын удирдлагууд Америкийн Үндэсний Байгалийн түүхийн музейн ерөнхийлөгчийн хөшөөг буулгах саналыг хүлээн авч, зөвшөөрсөн аж. АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельтэд зориулсан уг хөшөөг 1940 онд босгосон ба морин дээр сууж буй Ерөнхийлөгч Т. Рузвельтийн хажууд индиан үндэстэн, африк үндэстэн хоёр алхаж байгаагаар дүрсэлсэн хөшөө нь колоничлол болон арьс өнцгөөр ялгаварлан гадуурхах явдлын бэлгэ тэмдэг болоод байна гэсэн шүүмжлэлд нэг бус удаа өртөж байжээ.

Өнгөрсөн сард АНУ-ын Миннеаполис мужид Африк Америк гаралтай эр цагдаагийн гарт амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор дэлхий даяараа арьс өнцгөөр ялгаварлан гадуурхах явдлын эсрэг, тэгш эрхийн төлөө жагсаал цуглаан хийж, иргэд уг асуудлыг хөндсөн, холбоотой хөшөө дурсгалуудад анхаарлаа хандуулах болсныг музейн ерөнхийлөгч Эллен Фаттер онцолжээ. Түүнчлэн тэрээр уг шийдвэрээрээ музейн зүгээс Ерөнхийлөгч агсан Т. Рузвельтийн эсрэг ямар нэгэн байр суурийг илэрхийлээгүй, зүгээр л хөшөөг буулгах цаг нь болсон гэж үзэж байгаа гэдгийг дурджээ.

Эх сурвалж: Gazeta.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.