Хэдэн насандаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ямар үзлэг, суурь шинжилгээнд хамрагдах ёстой вэ

Twitter Print
2022 оны 04-р сар 26-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

35-49 НАСТНУУД ХИЙЛГЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, СУУРЬ ШИНЖИЛГЭЭ

✅Цусны даралт, шээсний ерөнхий шинжилгээ, өтгөний шинжилгээ.

✅Биеийн жингийн индекс /БЖИ/ үзүүлж жин нэмэгдсэн эсэхээ тодорхойлуулах, фитнес сорил- айзамт чадвар, хоолны үнэлгээ.

✅Нүдний хараа, нүдний даралт.

✅Зүрхний цахилгаан бичлэг, зүрхний ачаалалтай шинжилгээ

✅Цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ .

✅Хэвлийн ЭХО-2 жилд, шулуун гэдэсний үзлэг

✅Цээжний рентген зураг

Эрэгтэйчүүд

✅Зүрх судасны өвчний эрсдэлийн шинжилгээ

Эмэгтэйчүүд

✅гемоглобин, үтрээний үзлэг, ПАП сорилын шинжилгээ, (умайн хүзүүний эсийн шинжилгээ)

Тайлбар:

1. ДНЕА түвшин нь хөгшрөлтөөс сэргийлэх нэмэлтүүд хэрэглэх шаардлага эсэхийг тодорхойлох бөөрийн дээд булчирхайгаас ялгарах дегидроэпиандростерон даавар юм.

2. Цусанд глюкоз үзэх гэсэн шинжилгээнд өлөн цусанд глюкоз, глюкожсон гемоглобин орно.

3. Цус, шээсэнд чөлөөт язгуурууд үзэх шинжилгээ нь хүний биед хэр хэмжээний чөлөөт язгуур үүссэнийг үзэж антиоксидант буюу исэлдэлтийн эсрэг нэмэлт хэрэглэх шаардлагатай эсэхийг тогтоох, үүгээрээ хорт хавдраас сэргийлэх ач холбогдолтой.

4. Цусны биохимийн шинжилгээгээр өлөн цусны сахар, холестрол, их нягттай липопротеид /ИНЛХ/, триглицерид, ИНЛХ-ны харьцаа, бага нягттай липопротеид холестрин, шээсний хүчил, бөөрний үйл ажиллагаа: креатинин, азот, элэгний үйл ажиллагаа: АСАТ, АЛАТ, шүлтлэг фосфатаза, нийт билирубин, альбумин, глобулин, гамма глутамалтрансфераза. TSH, бамбай булчирхайн чөлөөт ТЗ дааврын хэмжээ. Элэгний А, В, С вирус илрүүлэх.

Хорт хавдрын маркерын шинжилгээ: ходоодны, нойр булчирхайн, элэгний, бүдүүн гэдэсний, түрүү булчирхайн хорт хавдар /эрэгтэй/, цусны чөлөөт язгуурын шинжилгээ /антиоксидантын сорил/ орно.

50-59 НАСТНУУД ХИЙЛГЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, СУУРЬ ШИНЖИЛГЭЭ (нэмэлтээр)

✅Цусны даралт, шээсний ерөнхий шинжилгээ, өтгөний шинжилгээ, арьсны үзлэг, БЖИ, Фитнес сорил, булчингийн хүч, уян хатан, тэнцвэрт байдал, хоолны үнэлгээ

✅Нүдний хараа, нүдний даралт

✅Зүрхний цахилгаан бичлэг, зүрхний ачаалалтай шинжилгээ

✅Цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ.

✅Уушгины үйл ажиллагаа

✅Хэвлийн ЭХО-2 жилд, шулуун гэдэсний үзлэг

✅Эрсдэл бий гэж үзвэл ходоодны дуран

Эрэгтэйчүүд:

✅эр даавар, ДНЕА түвшин, Түрүү булчирхайн өвөрмөц эсрэг бие /PSA/, шулуун гэдэсний үзлэг, эрсдэл бий гэж үзвэл шулуун гэдэс дурандуулах

Эмэгтэйчүүд:

✅эм даавар, бамбайн даавар, ДНЕА түвшин, хөхний үзлэг 3 жил тутам, хөхний рентген шинжилгээ, ясны эрдэсийн шинжилгээ, хэвлий, таазны ЭХО- 2 жилд, үтрээний үзлэг, ПАП сорилын шинжилгээ (умайн хүзүүний эсийн шинжилгээ)

Тайлбар:

1. ДНЕА түвшин нь хөгшрөлтөөс сэргийлэх нэмэлтүүд хэрэглэх шаардлага эсэхийг тодорхойлох бөөрийн дээд булчирхайгаас ялгарах дегидроэпиандростерон даавар юм.

2. Цусанд глюкоз үзэх гэсэн шинжилгээнд өлөн цусанд глюкоз, глюкожсон гемоглобин орно.

3. Цус, шээсэнд чөлөөт язгуурууд үзэх шинжилгээ нь хүний биед хэр хэмжээний чөлөөт язгуур үүссэнийг үзэж антиоксидант буюу исэлдэлтийн эсрэг нэмэлт хэрэглэх шаардлагатай эсэхийг тогтоох, үүгээрээ хорт хавдраас сэргийлэх ач холбогдолтой.

4. Цусны биохимийн шинжилгээгээр өлөн цусны сахар, холестрол, их нягттай липопротеид /ИНЛХ/, триглицерид, ИНЛХ-ны харьцаа, бага нягттай липопротеид холестрин, шээсний хүчил, бөөрний үйл ажиллагаа: креатинин, азот, элэгний үйл ажиллагаа: АСАТ, АЛАТ, шүлтлэг фосфатаза, нийт билирубин, альбумин, глобулин, гамма глутамалтрансфераза. TSH, бамбай булчирхайн чөлөөт ТЗ дааврын хэмжээ. Элэгний А , В , С вирус илрүүлэх.

Хорт хавдрын маркерын шинжилгээ: ходоодны, нойр булчирхайн, элэгний, бүдүүн гэдэсний, түрүү булчирхайн хорт хавдар /эрэгтэй/, цусны чөлөөт язгуурын шинжилгээ /антиоксидантын сорил/ орно.

60 ба түүнээс дээш НАСТНУУД ХИЙЛГЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, СУУРЬ ШИНЖИЛГЭЭГ НЭМЭЛТЭЭР ХИЙЛГЭЭРЭЙ!

✅Цусны даралт , шээсний ерөнхий шинжилгээ, өтгөний шинжилгээ, арьсны үзлэг, БЖИ, Фитнес сорил, булчингийн хүч, уян хатан, тэнцвэрт байдал, хоолны үнэлгээ

✅Нүдэнд катаракт, нүдний даралт, толбо, сонсголын сорил

✅Цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ.

✅Зүрхний цахилгаан бичлэг, зүрхний ачаалалтай шинжилгээ, уушгины үйл ажиллагаа

✅Ой ухааны сорил

✅Хэвлий, таазны ЭХО- 2 жилд, шулуун гэдэсний үзлэг

Эрэгтэйчүүдэд:

түрүү булчирхайн антиген, шулуун гэдэсний үзлэг, ДНЕА, эр даавар, Түрүү булчирхайн өвөрмөц эсрэг бие /PSA/,

Эмэгтэйчүүдэд:

ясны сийрэгжилтийн шинжилгээ, бамбайн даавар, ДНЕА, ферритин, төмөр, хөхний үзлэг 3 жил тутам , үтрээний үзлэг, ПАП сорилын шинжилгээ 65 нас хүртлээ 2 жилд 1 удаа.

Тайлбар:

1. ДНЕА түвшин нь хөгшрөлтөөс сэргийлэх нэмэлтүүд хэрэглэх шаардлага эсэхийг тодорхойлох бөөрийн дээд булчирхайгаас ялгарах дегидроэпиандростерон даавар юм.

2. Цусанд глюкоз үзэх гэсэн шинжилгээнд өлөн цусанд глюкоз, глюкожсон гемоглобин орно.

3 . Цус, шээсэнд чөлөөт язгуурууд үзэх шинжилгээ нь хүний биед хэр хэмжээний чөлөөт язгуур үүссэнийг үзэж антиоксидант буюу исэлдэлтийн эсрэг нэмэлт хэрэглэх шаардлагатай эсэхийг тогтоох, үүгээрээ хорт хавдраас сэргийлэх ач холбогдолтой.

4. Цусны биохимийн шинжилгээгээр өлөн цусны сахар, холестрол, их нягттай липопротеид /ИНЛХ/, триглицерид, ИНЛХ-ны харьцаа, бага нягттай липопротеид холестрин, шээсний хүчил, бөөрний үйл ажиллагаа: креатинин, азот, элэгний үйл ажиллагаа: АСАТ, АЛАТ, шүлтлэг фосфатаза, нийт билирубин, альбумин, глобулин, гамма глутамалтрансфераза. TSH, бамбай булчирхайн чөлөөт ТЗ дааврын хэмжээ. Элэгний А , В , С вирус илрүүлэх.

Хорт хавдрын маркерын шинжилгээ: ходоодны, нойр булчирхайн, элэгний, бүдүүн гэдэсний, түрүү булчирхайн хорт хавдар /эрэгтэй/, цусны чөлөөт язгуурын шинжилгээ /антиоксидантын сорил/ орно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.