
Сэтгэл дотроо тайван амгалан байх л жинхэнэ жаргал. Ямар зүйл, ямар хүмүүс сэтгэлийг чинь тавгүйтүүлж байгааг анзаарч ойлгох хэрэгтэй. Тайван байдал алдагдуулдаг хүмүүсийн жишээ:
1. Эрүүл амьдралын талаар тулгагч
Тэд сүүлийн үед ямар хоол идэх болон юу идэхээ болих талаар мэдээлэл сайтай мэдлэгтэй. Гэхдээ зүгээр энгийн яриа өрнүүлж суухад л ямар нэгэн байдлаар юу идэж уудагтаа болон байгаа илүүдэл жиндээ гэмшиж эхэлнэ. Яг л ээж шиг чинь зөвлөж, ямар хүнс хэрэглэх болон юу идэх талаар асуугаагүй байхад лекц уншина.
P.S. Хэрвээ өөрөө хүсээд асуусан тохиолдолд маш хэрэгтэй зөвлөгөө өгч эрүүл амьдрал руу хөтөлдөг сайхан хүмүүс. Хүсээгүй байхад л тулгаж зөвлөгөө өгөх нь хэцүү.
2. Үл үзэгдэх тавлагч
Тэдэнтэй харилцахад магтаад байна уу, доромжлоод байна уу гэдгийг ялгах хэрэг гарна. Хошигнол нь хүртэл цаанаа шүүмжлээд байгаа юм шиг хэцүү ярвигтай мэдрэмж төрүүлдэг. Яриа дууссаны дараа л бид "Сая юу болчихвоо? гэж гайхаж эсвэл эсрэгээрээ бухимдал төрүүлнэ.
3. Зөвхөн эергийг түгээгчид
Тэд ямар ч сөрөг зүйлийг сонсохыг ч хүсэхгүй. Магадгүй та стресстэй хэцүү байгаагаа хэлбэл, "Харах өнцгөө л өөрчил. Бүх зүйлийг эергээр хар" гэх мэтээр тулгаж шаардана.
4. Ховын эксперт
"Найз нь чамд л итгэж хэлж байгаа шүү" гэж хэлээд л бусдын нууц, итгэж хэлсэн бүхнийг бусадтай хуваалцагч. Найз нөхөд болон бусдыгаа боломж л гарвал муулж, бүх яриаг хов ярих луу хандуулна.
5. Харилцан яриа бусниулагч
Бусад нь өөрийнхөө талаар туршлагаа хуваалцахад яаж ийж байгаад л яриаг өөр дээрээ хандуулчихдаг. Анхаарлын төвд байх сонирхолтой. Тэд бусдаас илүүг хийж, илүү зовлон туулж, ямар нэгэн байдлаар илүү гэдгээ харуулах гэж оролдоно.
6. Үргэлжийн муулагч/шүүмжлэгч
Тэд бага зэргийн алдаа өө бүрийг андахгүй. "Бодит байдлыг л хэлж байна", " Би юмыг байгаагаар нь хэлчихдэг, шударга хүн гэх мэтээр өөрийгөө өмөөрдөг.
7. Бусдад таалагдахыг хэт хичээгч
Заримдаа бид өөр өөрийнхөө тайван амгалан байдлыг бусдад таалагдахын тулд алдагдуулдаг. Чадахгүй, үгүй гэж хэлж чадахгүй явсаар нэг л мэдэхэд өөртөө дааж барамгүй ажил авчихсан, байнгын завгүй явах нь элбэг.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.