Летесенбет Гиди 10,000 дэлхийн амжилтыг таван секундээр шинэчилжээ

Twitter Print
2021 оны 06-р сар 09-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

Нидерландын Хенгело хотод Олимпийн наадмын өмнөх бэлтгэл болох маш чухал сорилго уралдаан боллоо. Тухайн уралдаанд Летесенбет Гиди 10,000 дэлхийн амжилтыг таван секундээр шинэчилжээ.

Этиопын гүйгч Летесенбет Гиди эмэгтэйчүүдийн 10,000 метрийн дэлхийн дээд амжилтыг таван секундээр ахиуллаа. Нидерландын Хенгело хотод болсон сорилго уралдаанд Гиди 29 минут 1.03 секунд гүйжээ. Харин Голландын гүйгч Сифан Хасан 2016 оны Риогийн зуны Олимпийн наадамд Этиопын тамирчин Алмаз Аяанагийн тогтоосон дээд амжилтыг 10 гаруй секундээр эвдсэн байна.

Өдгөө 23 настай Гиди хэлэхдээ "Би дэлхийн дээд амжилтыг гаргана гэж бодож байсан. Дэлхийн дээд амжилтыг дахин эвдэж, 29 минут болгохыг хүсч байна."хэмээн хэлжээ. Гиди мөн эмэгтэйчүүдийн 5000 метрийн дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд 1986-1993 онд Ингрид Кристиансенээс хойших хоёр дээд амжилтыг эзэмшиж буй анхны эмэгтэй гүйгч болжээ. Сифан Хасан гүйлтийн дараа "Дэлхийн дээд амжилтыг өнөөдөр Хенгело хотод ахиулах нь миний мөрөөдөж байсан зүйлийн нэг. Энэ бол бидний Токиогийн Олимпийн наадмын өмнөх маш чухал хариуцлагатай бэлтгэл Голланд фэнүүдийнхээ өмнө энэ амжилтыг хуваалцаж байгаадаа маш их баяртай байна.” хэмээн хэлсэн байна.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.