Г.Уянга: Бие засаж сурахгүй 30 жил болж байна даа

Twitter Print
2019 оны 11-р сар 25-нд 15:12 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Г.Уянга өөрийн цахим хуудастаа жорлон хэрэглэх соёлын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр нэгэн намын байрны жорлонгийн хаалганд хадсан бичгийг оруулж, дараах тайлбарыг зүүсэн байв. Тодруулбал, “Нэгэн намын байрны 00-д. Бие засаж сурахгүй 30 жил болж байна даа. Иргэнших яагаа ч үгүй л байна. "Үхсэн хүнийг л цагаан даавуугаар бүтээдэг" гээд орны цагаан хэрэгсэл хэрэглэх дургүй хүмүүсийг соёлжуулах бодлогыг 70 жил төрийн хүчээр хийгээд овоо гайгүй болоод байсан юм. 90-ээд оны эхэн үе хүртэл хороо хориноос баг гарч айлуудаар явж ор дэрний цагаан хэрэгсэл, шүдний оо сойз, халбага сэрээ сэлт шалгаж "Соёлч өрх" гэрчилгээ хүртэл олгож байв шүү дээ. Зөнгөөр нь хаясан гучин жилд нийтийн соёлын хэвшил хүртэл эрс доройтов.

Ядаж бие засаад сурчихвал... Хүүхдүүдээ үүнд л сургах гэж хар багаас нь юуны өмнө жорлонгоо цэвэрлүүлж байна. Жорлонгоо цэвэрлэж сурсан хүүхэд л яаж бие засах ёстойг, жорлон цэвэрлэдэг хүний хөдөлмөрийг үнэлж, хүндэлж сурна даа. Албан газрууд, үйлчилгээний газрууд наад зах нь 00 цаас, цаашлаад суудлаа цэвэрлээд гарах нойтон салфетка сэлтийг байрлуулдаг, тийм зардлаа төсөвтөө суулгаад хэвшчихвэл, тиймээ” гэсэн байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.