
АНУ-ын хэсэг эрдэмтдийн хийсэн судалгаагаар арван хүний найм нь энэхүү чимээгүй алуурчид гэгдэх үл үзэгдэгч шимэгчдийг өөрийн биед агуулан хордож байдгийг тогтоожээ.
Энэ нь эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн АНУ-ыг ихээр цочирдуулсан бөгөөд шимэгч хорхойнуудын талаархи мэдээлэл, эмчлэх аргууд нь хүмүүсийн анхаарлыг ихэд татах болов. Мөн энэхүү хорт шимэгчдийн тахлыг хүчтэй эм тариагаар бус байгалийн гаралтай цэвэр ургамлын гайхамшигт ид шидээр эмчилж болох аргыг Америкийн “Natural Medicine Association” олж тогтоожээ.
Америкийн, нэрт шимэгч хорхой судлагч Рос Андерсен “Сая сая хүмүүс шимэгчдийн тахалд автаж байгаагаа огт мэдэхгүй байгаа нь маш аюултай” хэмээн онцлон хэлсэн юм.
Эрдэмтэн, шинжээчид шимэгч хорхойнуудаас 36 төрлийн хорт бодис ялгардаг болохыг тогтоожээ. Эдгээр хорт бодис нь хүний цусанд нэвтрэн орж эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болдог байна. Хүмүүс бид ихэвчлэн гаднаа цэвэр байхыг чухалчилдаг атал гол зүйл болох дотор талаа цэвэр байлгах талаар тун хариуцлагагүй ханддаг аж. Бид өдөрт нэг удаа усанд ордог бол үүнтэй адил дотор талаа жилд хэдэн удаа цэвэрлэдэг билээ? Нэгэнт ариун цэвэр муу орчинд хоол хүнсээ тэр болгон зөв хэрэглэж чаддаггүй.
Шимэгч хорхой нь хүний биеийн дотор оршин биеийн энерги, хоол, амин дэмийг шимэн амьдарч байдаг амьд биет юм. Шимэгч хорхойнуудын дийлэнх нь хүний бүдүүн болон нарийн гэдсэнд байрладаг бөгөөд эдгээр хорхой нь маш олон төрлийн бичил биеэс хэдэн арван метр хүртэлх урт хэмжээтэй байдаг байна. Ер нь хүний бие тэр чигээрээ 100 орчим төрлийн шимэгчдийг тэжээж чадах боломжтойгоос гадна шимэгчүүд нь бүр цус, арьс, булчин шөрмөс зэрэг бүх биеэр, уушиг, элэг, тархи, нүд зэрэг хүний хамгийн чухал эрхтнүүдэд ч гэсэн орогнож чаддаг байна.
Ямар замаар шимэгчид хүний биед ордог вэ? Судлаачид махыг хүнсэндээ ихээр хэрэглэдэг улс оронд шимэгчид хамгийн ихээр илэрдгийг тогтоожээ. Учир нь шимэгчид үхэр, хонь, гахай, загасны мах болон ариутгаагүй түүхий усанд хамгийн их байдаг бөгөөд бүрэн гүйцэд боловсруулалгүйгээр эдгээрийг шууд хүнсэндээ хэрэглэснээр хүний биед үрждэг байна. Ялангуяа малын гаралтай бүтээгдэхүүнд шимэгчдийн үүсвэр байнга агуулагдаж байдаг нь манай монголчуудын хувьд аюултай нөхцөл юм.
Ариутгаагүй гол рашааны ус, малын болон ангийн мах их хэмжээгээр хэрэглэдэг нь биднийг шимэгч хорхой тээгчид болгох гол нөхцлийг бий болгоод байгаа юм.
Мөн гэрийн тэжээвэр амьтад болон адуу малтай тохиолдолд гараа сайтар угаалгүйгээр хүнсний зүйл барьж идэх, амандаа хүргэх зэрэг үйлдлээр шимэгчдийн нян хүний биед орж дулаан таатай орчинд хялбархан үржиж хорхой болдог байна. Түүнчлэн амьтан, малын ялгадасаар хорхойны өндөгнүүд маш ихээр гадагшилдаг тул анхаарах хэрэгтэй.
Том хэмжээний шимэгчид хүний биед яаж байрлаж байдаг вэ? Хамгийн гайхалтай нь эдгээр том хэмжээний шимэгчид хүний бие дотор амьдрахдаа уг хүндээ ямар нэгэн мэдрэмж төрүүлдэггүй, зовиур үүсгэдэггүй ухаалаг организм юм. Ер нь шимэгчүүдийн гол зорилго нь биднээр тэтгэгдэн амьдрах явдал учир тэд маш зальжин, ухаалаг байдлаар нэгэн эрхтэн мэт дасан зохицож, хоол хүнсээр авсан шим тэжээл, амин дэмийг өөртөө шимэн улам томорч маш түргэн үржиж амьдардаг аж.
Хүн паразитийг тээгч гэдгээ хэрхэн яаж мэдэх вэ? Одоогийн анагаах ухааны аргаар бол хүний өтгөнөөс авсан шинжилгээгээр шимэгчид бий эсэхийг тодорхойлдог. Энэ арга нь найдвар муутай, учир нь шимэгч хорхой өндгөө гаргасан нөхцөлд л шинжилгээгээр илрүүлэх боломжтой бөгөөд өндөглөөгүй үед илрүүлэх боломгүй аж. Ер нь шимэгчид төрлөөсөө шалтгаалаад нэг өндөглөхдөө хэдэн арван мянгаас олон саяар нь өндөг гаргадаг. Жишээ нь: hookworm буюу цагаан хорхой нь нэг удаа өндөглөхдөө 10000-25000ш өндөглөдөг. Цагирган хорхой 200000, хамгийн том шимэгч болох туузан хорхой \9 метр\ гэхэд нэг сая орчим өндөг гаргадаг байна.
Шимэгч хорхой тээгч хүний биеийн шинж тэмдэгүүд:
Өтгөн хатах. Хэрвээ та эрүүл бол өдөрт 2-3 удаа бие засах нь хэвийн зүйл бөгөөд хамгийн наад зах нь өдөрт нэг удаа “хүндэрч” байх ёстой. Харин энэ тоо цөөрөх тусам организмд маш муугаар нөлөөлдөг. Боловсрогдож дууссан ялгадас бие дотор удаан хадгалагдах нь биеийг дотроос нь хордуулдаг. Томорсон хорхой нь цөсний суваг хоолой, бүдүүн болон шулуун гэдэсний ханыг чөлөөтэй байлгахад саад болдог тул энэ нь өтгөн хатах шалтгаан болдог.
Хий дүүрэх. Хэтэрхий ихээр ер бусын хий дүүрэх, хэхрэх нь хүний биед шимэгчид нэлээд газар авсны шинж тэмдэг юм. Гэвч эдгээр шинж тэмдгүүдийг хүмүүс жирийн нэг хэвийн зүйл мэт ойлгон тоохгүй байх нь элбэг. Гэдэс гүйлгэх шалтгаан нь олдохгүй үргэлжлүүлэн гүйлгэх нь шимэгч хорхой биед нэлээн газар авсны шинж.
Учир нь тэд хлорид, сод зэрэг бодис ялгаруулж хүний өтгөнийг шингэн усархаг болгон задалдаг байна.
Нуруугаар хатгах, булчин шөрмөс хөндүүрлэн өвдөх. Зарим шимэгч хорхой хүний булчингийн эд эсэд үүрлэдэг учраас хүний бие, түүний эсрэг эсэргүүцсэн тэр хэсэгт хөөж \хавдаж\ өвддөг байна. Үүнийг ихэвчлэн буруу тодорхойлж ясны өвчин, булчин шөрмөсний өвчин хэмээн буруу оношлох нь элбэг тохиолддог.
Хэт туранхай ба хэт тарган байх. Бүдүүн нарийн гэдэсний дотор хана үрэвсэж, бохирдсоны улмаас биед хоол хүнснээс авдаг шим тэжээлүүд бүрэн шингэж чаддаггүй нь хэт туранхай байх үндэс болдог. Харин зайлшгүй хэрэгцээтэй “сайн тарга” нь шимэгч хорхойнуудын хоол болж, ялгагдаж үлдсэн муу тарга \saturated fat\-аар хооллосон хүний бие хөөж, хэт таргалдаг.
Нүүрээр юм гарах, харшил болон арьсны тууралтууд. Дотор эрхтнүүд хордож үрэвссэнээр хоол боловсруулах эрхтэнүүд муудаж “eosinophiles” гэдэг бодис биед их хэмжээгээр ялгаруулдаг. Үүнээс үүдэн арьсанд ер бусын тууралт үүсэх, ханиалгах, найтаах, хамар хоолой загатнах гэх мэт харшлын янз бүрийн шинж тэмдгүүд үүснэ.
Нойргүйдэл, уур уцаартай, сандруу байдал. Хүний төв мэдрэлийн систем шимэгч хорхойнуудын ялгаруулдаг хорт бодисоос болж амархан өвчилдөг байна. Тухайлбал: нойргүйтэх, уур уцаартай, тэвчээргүй зан байдлууд гаргаж эхэлдэг.
Бага насны хүүхдүүдийн дунд элбэг байдаг цагаан хорхой нь шулуун гэдэсний хананд тавгүй орчин бүрдүүлдгээс хүүхдийг тайван амрахад нь хүртэл саад болдог. Тиймээс ч шимэгч хорхойноос цэвэрлэгдэж \эмчлэгдэж\ салсан хүмүүсийн нойргүйдэл хэвийн болж амралт сайжирч, сэтгэл санаа тайван, мэдэгдэхүйц дөлгөөн зантай болдог байна.
Амин дэмийн алдагдал болон ядаргаанд орж сульдах. Хоол хүнснээс авч буй тэжээл биднийг бус шимэгчдийг хооллосноос бид биедээ шаардлагатай уураг болон бусад чухал шим тэжээлээ идэж байгаа ч өөртөө шингээн авч чаддаггүй учир бие сульдаж, турж эцэх, идээд байгаа хэрнээ цадахгүй болдог. Сүүлдээ ийм байдлаасаа ядаргаанд шилжин орох явдал маш олон тохиолддог.
Түүнчлэн хүний бие организм шим тэжээлийн дутагдалд орон суларч, ядарснаар биеийн эсэргүүцэх чадвар алдагдаж, ханиад томуу зэрэг элдэв төрлийн өвчин тусах нөхцөл бүрэлдэн, байнга өвчлөх шалтгаан болж байдаг.
Ой санамж, нүдний хараа муудах. Ер нь шимэгч хорхойнуудаас хамааралтай өвчин эмгэгүүдийг тоолж бичээд барахгүй. Шимэгчид хүний биеийг эзэрхийлж эхлэхээрээ шинж тэмдэг нь улам илэрхий болж байдаг. Тухайлбал хэт таргалах, хэт турах, байнгын өлсгөлөн, астам, амны хөндийн эвгүй үнэр, чихрийн шижин, толгой өвдөх гээд маш олон өвчин багтана.
Мөн зүрх судасны өвчин болон хорт хавдрууд үүсэхэд шимэгч хорхойнууд идэвхитэй нөлөөлөх нь хамгийн аюултай.
Америкийн эрдэмтэд эдгээр өвчнөөр өвдсөн хүмүүсээс шимэгч хорхойн судалгаа авахад ихэнх нь хорхойтой гарчээ. Иймд хүмүүс гэдэс дотроо цэвэрхэн байлгах явдал нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн чухал арга юм гэсэн дүгнэлтэд тэд хүрсэн юм.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.