
БНСУ-ын өмнөд зүгт байрлах Гванжу хотод 5 давхар барилга автобусан дээр нурж, автобус дотор байсан 9 хүн амиа алдаж, 8 хүн хүнд шархджээ.
Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар нураах гэж байсан барилгын хажууд автобус зогсож байх үед барилга нурсан ба автобусанд тухайн үед 17 зорчигч байжээ.
Ослын газарт аврах багийнхан ажиллаж байгаа ба ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Аврах албаныхны мэдээлснээр барилга нурах үед дотор нь хүн байгаагүй ба барилгын ойролцоох явган хүний замыг барилга нурахаас өмнө хаасан байжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.