Будаанд агуулагдах амин дэмүүд

Twitter Print
2022 оны 01-р сар 17-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

Будаанд агуулагдах амин дэмүүд

B1, B3, B5, B6, B12

Дархлааны системийг сайжруулж, танд эрч хүчийг бэлэглэнэ. Энэхүү витаминууд нь ядаргааг тайлж, сэргээх үйлчилгээтэй бөгөөд стресс бухимдлыг багасгаж, биеийг эрүүлжүүлэн, дотроос тань цэвэрлэнэ.

Магни

Магни нь ясны бүтэц эрүүл байх, эрүүл шүдтэй байхад нөлөөлдөг. Мөн энергийн солилцоо, мэдрэлийн системд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд магнийн дутагдлаас үүдэн ядрах, анхаарал сулрах, ходоод гэдэс хямрах, толгой өвдөх, цусны эргэлтийн асуудал үүсэх эрсдэлтэй.

Төмөр

Төмөр нь цусны улаан эсийн уураг болох гемоглобинийг агуулдаг бөгөөд энэ нь хүчилтөрөгчийг өөртөө агуулж уушги болон бусад эд эрхтэнд хүчил төрөгчийг хүргэдэг.

Төмөр дутагдахад амархан ядарч, арьс өнгөө алдах, хумс хугарах, ходоодны хүчил багасаж, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Кальци

Кальци нь хүний ​​биед хамгийн их агуулагддаг эрдэс бодис бөгөөд ясны эрүүл мэндэд нэн чухал үүрэгтэй. Мөн зүрхний булчингийн үйл ажиллагааг хадгалахад тусалдаг.

Кали

Кали нь зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгах, биеэс хорт бодисыг гадагшлуулах, хорт хавдраас сэргийлэх зэрэг чухал ач холбогдолтой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.