Хачирхалтай давхцал

Twitter Print
2022 оны 06-р сар 03-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

Италийн хаан 1-р Умберто, Монца хотын нэгэн ресторанд зоог барихаар орж гэнэ. Мэдээж хэрэг эрхэм хүндэт зочиндоо рестораны эзэн өөрийн биеэр үйлчилсэн байна.

Захиалгыг нь авахаар ирсэн рестораны эзнийг хараад хаан мэл гайхаж цэл хөхрөв гэнэ. Учир нь түүний өмнө өөртэй нь усны дусал мэт адилхан хүн зогсож байх нь тэр. Биеийн галбир, нүүр царай, нүдний өнгө гээд бүхий л талаараа.

Умберто хаан, рестораны эзэн хоёр хэдэн үг соливол тэд нэг жил, нэг өдөр төрсөн болж таарав – 1844 оны 3 сарын 14-ний өдөр.

Бас болоогүй нэг хотод төрсөн бөгөөд эхнэрүүдийг нь Маргарита гэдэг аж. Хааны тухлан саатсан тэрхүү ресторан, түүнийг хаан ширээнд суусан өдөр анх үүд хаалгаа нээсэн байж. Хачирхалтай давхцал үүгээр дууссангүй...

1900 онд 1-р Умберто хаан, мөнөөх рестораны эзнийг золгүй тохиолдлоор (тэнэсэн суманд оногдон) нас барсан тухай мэдээ хүлээн аваад эмгэнэлээ илэрхийлж ч амжилгүй өөрөө нэгэн анархист нөхөрт дөрвөнтөө буудуулж амиа алдсан байна.

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.