АНУ, Иракт цэргийн хүчин илгээжээ

Twitter Print
2014 оны 06-р сар 18-нд 07:50 цагт
Мэдээний зураг,

Багдад хот дахь АНУ-ын ЭСЯ болон бусад албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хангахаар Ирак руу АНУ 275 хүртэл тооны цэргийн албан хаагч илгээж байгаа тухай Цагаан ордноос мэдэгджээ.

Америкийн тусгай хүчнийхэн Багдад дахь АНУ-ын ЭСЯ-ны зарим албан хаагчийг түр нүүлгэн шилжүүлэхэд туслах ажээ.
Лалын шашны суннит урсгалынханы цэрэгжсэн бүлэглэл "ISIS"-ын босогчид өнгөрсөн долоо хоногт Иракийн хэд хэдэн хот, сууринг булаан аваад байгаа энэ үед тус бүлэглэлийн босогчдын давшилтыг зогсоох арга хэмжээ авахын тулд Ирантай хэлэлцээ хийхийг хүсч буйгаа АНУ мөн мэдэгдсэн билээ.
Босогчид нийслэл Багдадад халдана гэж сүрдүүлсэнтэй холбогдуулан тус хотод аюулгүй байдлыг чангатгаад байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.