
Нэг аяга сүү
Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ.
Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө.
Хүү сүүг ууж дуусаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин "хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой" гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа.
Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулий төгсчээ. Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэгт эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж.
Доктор Хорвард өвчтөний түүхтэй танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон, бас мартаагүй нэр... Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа.
Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ. Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ.
Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ, хагалгаа, үйлчилгээний зардал 10,000 доллар болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв.
Ийм их эмчилгээ асар их төлбөртэйг тэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал та эмчилгээнийхээ төлбөрийг олон жилийн өмнө "Нэг аяга сүүгээр төлсөн. Доктор Хорвард" гэсэн гарын үсэг байжээ.
Ямар тэнэг хууль вэ
(37.171.36.223) 2021-04-05 16:58Тэгээд одоо мөнгөтэй танилтай нь торгуулиад мөнгөгүй нь ял авдаг хууль зохисон юм биздээ ккк хөгийн юмнуудаар төрөө бариулж хуулиа хийлгэж ард нь ард иргэд өөрсдөө үйл тамаа эдлэх гэж
Хариулах
Zochin
(202.21.124.17) 2021-04-05 13:59Iim muuhai yumnuudiig shudarga shuugeerei de! Hunii biyed gemtel uchruulna gedeg ni tom gemt hereg!
Хариулах