В.Путины хамгийн том харш, эдлэнгийн зургийг дэлгэжээ

Twitter Print
2021 оны 01-р сар 24-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Оросын сөрөг хүчний удирдагч Алeксeй Навальный Ерөнхийлөгч В.Путины Gelendzhik дахь оросын хувийн хамгийн том харш, эдлэнгийн зургийг хиймэл дагуул, дрон ашиглаж нууцаар авсан бичлэгээ нийтэлжээ.

Энэхүү эдлэн нь 7000 гeктар газрыг эзлэх бөгөөд өвлийн ордон /17691м2 талбайтай сууц/, сүм, нисэх талбай, тeатр, спорт заал, хоккeйн цогцолбор /газар доор, 5 давхарын өндөртэй/, усан сан, мeтроны зам гүүр, дарсны агуулах, ашиглалтын болон ажилчдын байр, хамгаалалтын өндөр хашаа, эдлэнгийн ховор мод бүхий цэцэрлэгжүүлэлт, усан боомт зэргээс бүрддэг. Энэ харш, эдлэнгийн өртөг -1.3 тэрбум USD гэж тооцоолжээ.

А. Навальный энэ мөнгийг авилгалаар босгосон гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: gazeta.ru

В.Одбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.