Регина Бретт: Өөрийнхөө өнөөдрийг эвдүүлэхгүйн тулд өнгөрсөн бүхэнтэйгээ эвлэр

Twitter Print
2021 оны 12-р сар 17-нд 08:28 цагт
Мэдээний зураг,

Америкийн алдартай сэтгүүлч Регина Бретт 11 хүүхэдтэй айлын шоовдор охин байсан учир 16 насандаа архинд орж 20 настайдаа охиноо төрүүлж ганцаараа өсгөж байгаад 45 насандаа анхны жинхэнэ дурлалтай учирч сэтгүүлч болж амьралын 45 сургааль гэдэг сургаалиараа дэлхийд нэрд гарчээ.

Товчдоо "бүх сайхан зүйл өмнө чинь хүлээж байгаа гэдэгт дандаа итгэж амьдраарай, атаархал бол хий хоосон цагийн гарз, богинохон амьдралд хамгийн хэрэггүй зүйл" гэсэн байна.

Дэлгэрүүлбэл:

1. Амьдрал шудрага бус, гэхдээ сайхан.

2. Хэрвээ эргэлзээд байвал урагшаа ахиад нэг алхаад үз.

3. Амьдралыг үзэн ядалтанд зарцуулахааргүй богинохон.

4. Чамайг өвдсөн үед ажил чинь чамд санаа тавихгүй. Үүнийг чиний найз нар, эцэг эх чинь хийдэг тул энэ харьцаагаа хайрлаж бай.

5. Сар бүр зээлээ төлж бай.

6. Маргаан бүрт ялагч болох албагүй. Зөвшөөр эсвэл үл зөвшөөр.

7. Хэн нэгэнтэй цуг уйл. Энэ нь ганцаар уйлахаас илүү эмчилдэг.

8. Бурханд уурлаж гомдоллож болно. Тэр ойлгоно.

9. Анхны цалингаасаа эхлэн тэтгэвэртээ нөөцлө.

10. Шоколад идэхэд хүрвэл татгалзаад байх нь утгагүй.

11. Өөрийнхөө өнөөдрийг эвдүүлэхгүйн тулд өнгөрсөн бүхэнтэйгээ эвлэр.

12. Хүүхдүүдийнхээ дэргэд уйлахыг өөртөө зөвшөөр.

13. Өөрийн амьдралыг хэн нэгнийхтэй бүү зүйрлэ. Үнэн хэрэгтээ тэд юу туулж давж байгааг чи төсөөлөх ч үгүй байгаа.

14. Хэрвээ харилцаа нууц байх ёстой бол түүнд оролцсоны хэрэггүй.

15. Бүх юм нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж болно. Бүү сандар: Бурхан хэзээ ч нүдээ ирмэдэггүй.

16. Гүнзгий амьсгал ав. Энэ нь ухаан бодлыг тайвшруулдаг.

17. Ашигтай, гоё эсвэл эгдүүтэй гэж хэлэгдэхгүй бүхнээс сал.

18. Чамайг алчихаагүй бүхэн, чамайг хүчирхэг болгодог.

19. Аз жаргалтай хүүхэд настай байх хэзээ ч оройтдоггүй. Гэхдээ хоёрдох хүүхэд нас чинь зөвхөн чамаас л шалтгаална.

20. Энэ амьдралд үнэхээр хайртай, дуртай зүйлийнхээ хойноос дагах мөч ирэхэд “үгүй” гэж хэзээ ч бүү хэл.

21. Лаа асааж бай, орны сайхан хэрэглэл хэрэглэ, гоё дотуур хувцас өмс. Онцгой тохиолдолд гэж юу ч бүү нөөцлө. Тэр онцгой тохиолдол чинь өнөөдөр.

22. Үргэлж нөөцтэй

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.