
Хүүхэд тань 3 нас хүрэхэд нийт 20 шүдтэй байх ёстой. Эдгээр шүднүүд нь байнгын шүд солигдтол маш чухал ач холбогдолтой.
Анхны /сүүн/ шүд нь муудах нь байнгын шүд цоорох, хэврэгших магадлал өндөр байдаг. 6-12 нас хүрэхэд хүүхдийн тань сүүн шүд солигдож байнгын шүд болно. Эдгээр шүд нь 70-80 жил болох бөгөөд бага наснаас амны хөндийн ариун цэврийг сахиж, дэглэм барих нь насан туршийн эрүүл амны хөндийн суурь болдог.
Шүдний сойз
Шүдэн дээр наалдсан нян бактерыг шүдний өнгөр гэдэг. Эдгээрийг өдөр бүр бохь болон шүдний сойзны тусламжтай цэвэрлэж байх хэрэгтэй. Судалгаанаас харахад өдөрт 2 удаа шүдээ угаах нь нэг удаа шүдээ угааснаас илүү шүд цоорох тохиолдлыг багасгадаг байна. Унтахынхаа өмнө шүдээ угаах нь маш чухал. Хүүхдүүд өөрсдийнхөө шүдийг угааж чаддаг байх хэрэгтэй. Хэдий 8-9 хүртлээ тэд сойзоо зөв барьж, угааж чадахгүй ч эцэг, эх, асран хамгаалагч нь тэдний шүдийг өдөрт дор хаяж 1 удаа цэвэрлэж өгөх хэрэгтэй.
Шүдний ОО
Шүд цоорлын эсрэг фторт хамгаалалт амьдралын турш зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг. Фтортой шүдний оогоор өдөрт 2 удаа угаах танд болон таны хүүхдэд шүдний цоорлын эсрэг хийж болох хамгийн үр дүнтэй арга юм. Фторт шүдний оо нь хүчилд илүү тэсвэртэй байдаг бөгөөд эрдсийг алдахаас сэргийлдэг төдийгүй эрт үеийн цоорлоос урьдчилан сэргийлдэг байна.
Шүдний ООны сонголтын хувьд дөнгөж шүд нь цухуйж буй нярай хүүхдийн амны хөндийг усаар цэвэрлэж, нэг нас хүрэхэд нь оогоор цэвэрлэх хэрэгтэй. Тухайн хүүхдийн насны онцлогт тохирсон шүдний оог хэрэглэх нь хамгийн зөв дадал бөгөөд хэт их фторт оогоор цэвэрлэх нь шүдийг мэдрэгшилтэй болгох аюултай. Тиймээс 6 нас хүртэл нь хүүхдийн насанд тохирсон шүдний оог сонгоорой.
Хэзээ байнгын шүд ургах вэ?
Нөхөрсөг шүдний хүнс
Чихэрлэг зуушны оронд цагаан идээ, жимс, хүнсний ногоо гэх эрүүл зуушыг сонгох
Эрүүл зууш хэрэглэхэд нь усыг бэлэн байлгах
Хэт чихэрлэг ундаа, спорт ундаа, жимсний шүүс, жимсний ундааг хязгаарлах - гэхдээ хэт их хориглоод хэрэггүй. Шүдний эмч дээр очдог байх нь сайн зуршил. Анхны шүд гарснаас хойш 6 сар тутам шүдний эмчдээ очиж хэвшээрэй. Дараах зөвөлгөөг дагаснаар шүдний эмч дээр очих эерэг хандлагыг бий болгоно. Хүүхдээ ядраагүй үед нь эмчтэй цаг товлоорой. Гэмтээх, өрөм, зүү гэх мэт сөрөг үгсээс зайлсхий.
Найрсгаар асуу - битгий чухал царайл. Шүдний эмч хүүхдэд тань ойлгуулах тусгай аргатай.
Хуруугаа хөхөх
Хүүхэд ээжийнхээ хэвлийд байхдаа л хөхөх рефлекс нь хөгжиж эхэлдэг бөгөөд зарим хүүхэд том болсон хойноо ч хуруу, гараа хөхөх рефлекс нь байсаар л байдаг. Энэ нь урд шүдний ургалтанд муугаар нөлөөлдөг ч азаар ихэнхи хүүхэд өөрсдөө больдог. Хэрвээ сургуулийн өмнөх насны хүүхэд тань хуруу, гараа хөхсөөр л байгаа бол шүдний эмчээс зөвөлгөө аваарай.
Эх сурвалж: Амьдралын 4/1
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.