АНУ улс орнуудад Pfizer/BioNTech компанийн 500 сая тун вакциныг хандивлана

Twitter Print
2021 оны 06-р сар 10-нд 12:04 цагт
Мэдээний зураг,

Цагаан ордон коронавирусын вакцины хомсдолд орсон бусад улс орнуудад туслахын зорилгоор Pfizer болон BioNTech компаниудын бүтээсэн коронавирусын эсрэг вакцины 500 сая тунг худалдан авах гэрээ байгуулсан талаар Нью Йорк Таймс сонин мэдээлжээ.

Гэрээний дагуу Вашингтон худалдан авсан дээрх 500 сая тун вакцинаа дэлхийн 100 орчим улсад хандивлах аж. Pfizer/BioNTech компаниуд АНУ-ын худалдан авсан 500 сая тун вакцины 200 саяыг энэ ондоо багтаан нийлүүлэх бол үлдсэн 300 саяыг ирэх жилийн дундаас өмнө нийлүүлэх аж.

Түүнээс гадна Вашингтон Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусын эсрэг вакциныг "арилжааны бус байгууллагуудад зориулсан үнээр" худалдан авчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн лхагва гарагт коронавирусын эсрэг дархлаажуулалтын стратегийн талаарх асуултанд хариулахдаа, "Улс орнуудад коронавирусын эсрэг вакцины хомсдол үүсч, баян болон ядуу улс орнуудад дархлаажуулалт эрх тэгш бус явагдаж байгаатай тэмцэнэ" гэдгээ илэрхийлснийг Нью Йорк Таймс сонин онцолжээ.

Түүнээс гадна тус сонинд АНУ-д үйлдвэрлэх дээрх 500 сая тун вакцин нь коронавирусын цар тахлыг үгүй хийхэд хангалтгүй гэдгийг дурдсан байна. ДЭМБ-ын тооцоогоор коронавирусын цар тахлыг дэлхийн хэмжээнд хяналтанд авахад коронавирусын эсрэг вакцины 11 тэрбум тун шаардлагатай гэж гарчээ.

Эх сурвалж: https://www.interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.