Инээд алдсан, ичдэггүй төлөөлөгчид буюу Бразил-9

Twitter Print
2014 оны 06-р сар 18-нд 11:29 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдөөс Бразил улс руу туршлага судлуулах нэрийдлээр 18 хүн явах байсан ч өчигдрийн НИХ-ын дарга Д.Баттулгын хэлснээр Бразил 9 хүн нь яваагүй аж. Тэд ичсэндээ үлдсэн болж таарлаа. Аудитын газрын даргаасаа өгсүүлээд нэр нь орсон зарим төлөөлөгчид олны хэл амнаас айв уу, намынхаа нэр хүндийг бодсон уу чимээгүйхэн үлдээд хоцорчихож.

Иргэдийн татварын мөнгөнд гараа дүрэн туршлага судлах нэрийдлээр 10 хоног зугаалж байгаа тэд цахим хуудаснаа хоосон танхимд инээд алдан суугаа зургаа нийтэд дэлгэжээ. Үнэхээр хуралд явсан хүмүүс ийм байдалтай байхгүй л байх даа. 250 сая төгрөгийг Нийслэлийн төсвөөс гаргуулан яваа тэдний ажил үнэхээр зугаатай байгаа бололтой.

Дөрвөн жилдээ ганцхан зохиогддог сарын хугацаанд болдог ДАШ хөлбөмбөгийн тэмцээний үеэр ямар эрхэм нь Монголын төлөөлөгчдийг хүлээн авч хурал, туршлага судалгааны ажлаа ярилцсан нь ойлгомжгүй байсаар байна. Даргынх нь хэлснээр үнэхээр алдаа байсан бол тэд эх орондоо ирэхдээ ард түмнээсээ уучлал гуйж, төсвийн мөнгийг буцаан өгөх хэрэгтэйг сануулмаар байна. Бид ийм хумсаа нуусан муур шиг төлөөлөгчдийг сонгосон гэж үү.

Эх оронд нь ирэхэд нь бүгдээрээ Чингис хаан олон улсын буудал дээр тосч, туршлага солилцсон талаар нь сонсоцгооё, Бразилийн тухай мэдлэгээ ч тэлье.

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.