Сонголтын 10 алтан дүрэм

Twitter Print
2021 оны 06-р сар 11-нд 08:58 цагт
Мэдээний зураг,

Сонголтын 10 алтан дүрэм

1. Итгэл эвдчихээд эргээд ирдэг хүн байдаг. Ахин эвдэхгүй гэсэн хирнээ амлалтдаа хүрдэггүй хүн байдаг. Та ямар ч том зүрхтэй хэдэн ч удаа хүнд итгэх урам зоригоор дүүрэн хүн байж болно. Гэхдээ худал гэдгийг нь мэдсээр байж хууртах тэнэг байж болохгүй.

2. Шударга бус аргаар шударга ёсыг тогтоохгүй. Мөнгөөр таны итгэлийг зарчих хүнээс шударга ёсыг бүү нэх. Угаасаа өөрт нь байхгүй зүйлийг хүнээс нэхэх хэрэггүй.

3. Хуучин аргаараа хийж байгаа хирнээ шинэ үр дүн хүлээх хэрэггүй. Өөрчлөлт шинэчлэл хүсэж байгаа бол өөр шинэ сонголт хий.

4. Ирээдүйгээ сонгох гэж байгаа бол өнгөрсөнтэй гээ бүү хутгалд. Ирээдүйгээ зураглаж түүнд аваачих сонголт хий.

5. Эв нэгдлийг эвийн хүчээр авчирдаг болохоос зэвсгийн хүчээр авчирсан түүх байхгүй. Биеийн хүч, зэвсгийн хүч хэзээ ч эв нэгдлийн илэрхийлэл байгаагүй.

6. Тогтвортой байдлыг тогтворгүй хүн хэзээ ч бий болгохгүй тогтвортой систем л бий болгодог.

7. Асуудлыг хүчээр (Хүч гэдэг нь: Эрх мэдэл, мөнгө, зэвсэг) шийдэх биш ухаанаар шийдэх замыг сонго. Учир нь хүч алга болдог харин ухаан үргэлж өссөн нэмэгддэг.

8. Харамсахаар гүй сонголт хий. Сонголтынхоо дараа сэтгэл чинь тавгүйтэхээр бол бүү хий. Өөрийн хүслээр бус, мөнгөөр, шахалтаар хийсэн сонголт үргэлж таагүй мэдрэмж төрүүлдэг.

9. Өнөөдрийн сонголт ирээдүйг өөрчлөгдөг. Хэдийгээр өнөөдөр шууд өөрчлөлт харагдахгүй байж болох ч ирээдүйдээ зориулж сонголт хий.

10. Асуудлаас зугтах биш асуудлыг шийдэх сонголт хий. Ихэнхдээ хүмүүс өөрөө асуудлаас зугтаж, өмнөөс нь шийдэх хүнийг сонгодог. Тиймээс амлалт өгсөн хүнд биш таныг чадна гэж итгүүлсэн хүнтэй хамтар.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.