Хулгайн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

Twitter Print
2014 оны 06-р сар 18-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Урин дулаан цаг ирж байгаа энэ үед зарим төрлийн гэмт хэргийн гарал нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Энэ сарын 16-наас 17-ны өдрийн хооронд цагдаагийн байгууллагад нийтдээ 35 хэрэг зөрчил бүртгэгдэж 22 гэмт хэргийн эзэн холбогдогчийг шуурхай илрүүлэн баривчилжээ. Зарим гэмт хэргийн тухай сэрэмжлүүлэг болгон хүргэхэд СХД-ийн 29-р хороо “Драгон төв”-ийн гадна гар утсаа булаалгалаа гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн “Бүргэд-113” чиглэлийн хэв журмын ажилтан, дэслэгч Г.Сүхбаатар, ахлах ахлагч М.Нямдаваа нар газар дээр нь шуурхай очиж гэмт этгээдийг баривчилсан байна. Дээрх хэргийг иргэн СБД-ийн харьяат 35 настай, эрэгтэй Б бусадтай бүлэглэн үйлдсэн байна.

Мөн БЗД-ийн 21-р хороо дугаар тоотод хулгай орсон байна гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн “Сүлд-118” чиглэлийн хэв журмын ажилтан, цагдаагийн дэслэгч Ц.Зоригт, ахлах ахлагч Ш.Амартүвшин нар шуурхай ажиллаж гэмт этгээдийг баривлан саатуулсан байна.

Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.