Жирэмсэн үеийн буруу ташаа ойлголтууд

Twitter Print
2022 оны 08-р сар 14-нд 14:51 цагт
Мэдээний зураг,

ЖИРЭМСЭН ҮЕИЙН ЗАРИМ БУРУУ ТАШАА ОЙЛГОЛТУУД

VI. Хэд хэдэн төрлийн архи согтууруулах ундааг нэг мөсөн нэг удаа хэрэглэснээс байнга бага хэмжээгээр нэг төрлийнхийг ууж байх нь аюул багатай. Худал. Жирэмсэн байх хугацаандаа ямар нэг архины төрлийн зүйл хэрэглэхийг эрс хориглодог. Нэг хоёр хундага ч хүүхдийг дутуу төрөх, жин багатай төрөхөд хүргэж болно гэж эрдэмтэд үздэг. Их хэмжээний спиртлэг ундаа нь сэтгэц оюун ухааны болон бие эрхтний ноцтой гажигийг үүсгэнэ.

VII. Хэрвээ жирэмсэн эх хар тамхи мансууруулах бодис хэрэглэвэл эхэс хорт бодисыг шүүж, ургийг түүнээс хамгаалдаг. Худал. Эхийн биед орж байгаа болгон хүйн судсаар дамжин урагт очиж байдаг. Эхэс нь ургийг гаднын халдвар, хорт бүтээгдэхүүнээс хамгаалж байдаг ч цусаар очих эм, хорт бодисоос хамгаалж чаддаггүй. Хар тамхи, зарим эмийн бодиснууд ялангуяа өвдөлт намдаах бүлгийн эм, антибиотикууд нь хүүхдийг наад зах нь дутуу төрөхөд цаашилбал сэтгэц бие махбодын гажиг хөгжилтэй болоход хүргэнэ. лохоос тах нь ех гол

VIII. Цай, кофе, шоколад, хийтэй чихэрлэг ундаа нь бэлдэж буй хүүхдэд хортой нөлөөтэй. Үнэн. Судалгаагаар кофейн бодис нь төрөлтийн эмгэгийг үүсгэдэг болох нь тогтоогджээ. Тэгэхлээр жирэмсэн байх үедээ дээрх зүйлсийг бага хэмжээгээр хэрэглэх эсвэл бүрмөсөн хэрэглэхгүй байх нь зүйтэй. Нэмж хэлэхэд чихэр, ундаа хэрэглэснээр хэрэгцээтэй хоол хүнсээ идэхийн оронд хэрэгцээ багатай хүнсэнд хоосон цадаж улмаар эх хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.

IX. Хэрвээ эцэг хүүхдийнхээ хүйсэнд сэтгэл дундуур байх аваас өөрөө өөрийгөө л түүнд буруутгах хэрэгтэй. Үнэн. Хүүхдийн хүйс нь эцгийн эр бэлгийн эсээс хамааралтайг удамшил зүйчид тогтоосон байна. Харин эх үүнд яаж ч нөлөөлж чадахгүй гэнэ.

X. Хэрвээ бүтэн гарсан сарыг удаан ажиглах юм бол ихэр хүүхэдтэй болно. Худал. Ихэр хүүхэд бүрэлдэх хоёрхон л зам бий. Нэг, өндгөвч хоёр өндгөн эсийг нэгэн зэрэг боловсруулж тэдгээр нь үр тогтоно. Хоёр, үр тогтсон өндгөн эс адил тэнцүү хоёр хэсэгт хуваагдсанаар бүрэлдэх ажээ.

Эх сурвалж: Та ээж боллоо. World Vision

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.