Тансаг амьдралаас татгалзаж лам болжээ

Twitter Print
2014 оны 06-р сар 18-нд 15:38 цагт
Мэдээний зураг,

Тин Тянь хэмээх 24 насай Хятад охин тансаг амьдралаа орхиж, лам болохоор шийджээ. Тэрээр өмнө нь шилдэг хувцасны загваруудыг зохион бүтээж, нүүр будалтын шинэлэг санаануудыг гаргаж, амжилттай ажиллаж байв. Гэвч тэр материаллаг баялгаас татгалзаж, тайван амгалан амьдрах замыг сонгожээ. Хятадын өмнөд хэсэгт орших Жинан хотын оршин суугч Тинь Тянь их сургуулиа төгсмөгцөө эргэн тойрных нь хүмүүс эд баялагт хэт шунаж буйг ойлгосон байна.

 

Одоо тэрээр Сичуань мужид далайн түвшнээс дээш 3900 метрийн өндөрт орших уулын сүмд бясалган суух болжээ. Тинь Тянь үсээ хусаж, загварлаг хувцаснуудаа өмсөхөө больж, энгийн нэгэн лам болсон юм. Тэр өөрийгөө үндсээр нь өөрчилж, амьдралын утга учирт нэвтрэхийн тулд ном судар уншдаг байна. Тинь охин “Би хамаг амьтны тусын тулд энэ замыг сонгосон. Будда намайг лам болгосон” гэж ярив.

girl-monk3-550x612girl-monk2-550x702
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.