МОНГОЛ ДЭЭЛ их учиртай энергийн хувцас

Twitter Print
2021 оны 03-р сар 22-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

Монгол дээлний хоолойд нь хоёр товч, мөрөнд нь гурван товч, баруун суганд нь нэг товч, цаашилбал ташаанд нь хоёр товч хийж өгсөн байдаг.

Тус бүрийг нь зангилгаа үүсгэн хийхдээ...

- Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж яваг гэж захны дээд товчийг.

- Үйлс нь үргэлж дэлгэрч яваг гэж хоёр дахь товчийг.

Өвөг дээдсийн сургаалийг санаж сэрж яваг гэж энгэрийн эхний товчийг.

- Өөрийн биеийг чинь хамгаалж яваг гэж хоёрдахь товчийг.

- Өчүүхэн муу үйлд бүү автаг гэж гуравдахь товчийг нь.

Өвөг дээдсийн сургаалийг санаж сэрж яваг, сурсан эрдмийг өөрийн биеэс суга юугаараа бүү гаргаг гэж суганы товчийг.

Ташааны дээд ба доод товчийг

Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж яв, доод дээд гэлгүй адилхан хүмүүн билээ гэж тус бүрд нь билэгдэж зангидаж шившсэн байдаг юм гэнээ.

"Үнэн бат журмыг үргэлж хичээж явъя

Үйлийн дээд ачийг буцааж хариулж явъя

Өсөх гээхийн хорвоог учирлан таниулж явъя" гэх энэхүү гурван мөртийг өдөр бүр амандаа байнга уншиж хүч оруулан, шинэ дээлийн товчийг өөрөө зангидаж хийдэг юм байна.

Сэтгэлийн Үгс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (220.77.201.66) 2023-11-03 19:00
      • 0
      • 0

      Сайн байна уу?эрэгтэй хүний дээл ямар үнэтэй вэ?

      Хариулах