Малайзад осолдсон завь олдож, 27 хүн амиа алджээ

Twitter Print
2014 оны 06-р сар 19-нд 08:18 цагт
Мэдээний зураг,

Малайзын Порт Кланы ойролцоо энэ сарын 17-ны шөнө 97 хүнтэй явсан завь живж, 42 хүн сураггүй болоод байна гэж Малайзын холбогдох албаны хүмүүс олон нийтийн хэвлэлээр мэдээлж байсан. Эдгээр зорчигчдоос 27 хүн амиа алдсан байна. Дээрх онгоцонд осолдсон зорчигчид бүгд индонез хүмүүс байсан бөгөөд лалын Рамадан сар нь тохиож байгаа тул баяраа тэмдэглэхээр нутаг буцаж яваад осолдсон нь энэ байжээ.

Малайзын Тэнгисийн хууль сахиулах байгууллагын албан ёсны төлөөлөгчийн мэдээлж буйгаар энэхүү осолдсон завинд байсан хүүхэд, эмэгтэйчүүд ихэнх нь хууль бусаар ажилладаг цагаачид байсан байна. Мөн далайд гарах зөвшөөрөлгүй зорчиж явсныг албаныхан нотолж байна. Осолдсон завь 50 хүний багтаамжтай байсан бөгөөд 97 хүн авч явсан нь даацаа хэтрүүлснээс живсэн гэж албаныхан тайлбарлав.

 

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.