Сүүлийн жил хагасын хугацаанд авсан халамжийн чиглэлийн үйл ажиллагааг бүгдийг нь зогсооно

Twitter Print
2021 оны 06-р сар 22-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас энэ оны долдугаар сарын 1-нийг хүртлэх хугацаанд айл өрх, аж ахуйн нэгжийн ус, цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс хариуцаж, хүүхдийн мөнгийг 20 мянгаас 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж олгож байгаа билээ.

Уг хөнгөлөлт, халамжийг ирэх сараас зогсоох эсэх асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан “Сүүлийн жил хагасын хугацаанд авсан халамжийн чиглэлийн үйл ажиллагааг бүгдийг нь зогсооно. Энэ хугацаанд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэсэн. Мөн татварын хөнгөлөлт, торгуулийг тэглэсэн.

Цар тахлын нөхцөл байдал, эдийн засагт яаж нөлөөлж байгааг ул суурьтай судалж, эрсдлийн шинжилгээ хийж, хэрхэн шилжилт хийх вэ гэдгийг судлах шаарлагатай байна. Шууд цар тахлын өмнөх суурин дээрээ очих боломж байна уу, эдийн засаг үүнийг даах уу үгүй юу гэдэг дээр шинжилгээ хийж байна. Долдугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар үүнийг нухацтай авч үзнэ.

Төсвийн тодотгол нөхцөл үүсээгүй байна. Аль болох төсөвт тодотгол хийхгүй зорьж байгаа” гэв.  

Ийнхүү Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хугацаатай арга хэмжээ долдугаар сарын 1-нээс зогссоноор хүүхдийн мөнгийг өмнөхийн адил 20 мянган төгрөгөөр олгож, ус цахилгаан, дулаан, хогны төлбөрөө айл өрх, аж ахуйн нэгжүүд өөрсдөө төлөхөөр болж байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.