Харьков дахь шуудангийн төв оросуудын цохилтонд өртөж, 6 хүн амь үрэгджээ

Twitter Print
2023 оны 10-р сар 23-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн бямба гарагийн орой ОХУ Украины Харьков мужийн Коротич тосгонд пуужингийн цохилт үзүүлсний улмаас 19-42 насны 6 хүн амь үрэгдэж, 17 хүн шархдсан байна. Оросууд тус тосгонд байрлах шуудангийн төвийн барилгыг оносноос болж, барилга нурж, галд автжээ.

Түүнчлэн өнгөрсөн ням гарагийн шөнө оросын арми Херсон мужийн Станислав тосгон руу довтолж, 30 гаруй байшинг сүйтгэсэн байна. ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров энэ даваа гарагт Иран улсад айлчлах талаар Оросын Гадаад харилцааны яамнаас мэдэгджээ.

Ираны IRNA агентлагийн мэдээлснээр Тегеранд болох уулзалтанд ОХУ, Турк, Азербайжан болон Арменийн гадаад харилцааны сайд нар уригдсан аж. Барууны орнууд Тегераныг ОХУ-д байлдааны дрон зэрэг зэр зэвсэг нийлүүлснээрээ Оросын Украинд явуулж буй дайныг дэмжиж байна хэмээн буруушаасаар байгаа билээ.

Нөгөө талаас Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Катарын Эмир Шейх Тамим бин Хамад аль Танитай утсаар холбогдон ярилцах үеэрээ Катар улс оросуудын Украинаас хууль бусаар ОХУ руу зөөсөн хүүхдүүдийг эх оронд нь эргүүлэн авчрахад дэмжлэг үзүүлсэнд талархснаа илэрхийлжээ.

Бээжин байлдааны дроны экспортондоо хязгаарлалт тогтоохооор шийдсэн нь Киевийн санааг зовоож байна. Бээжингийн шийдвэрийн улмаас Украины арми дроны хомстолд орж болзошгүй хэмээн эмээж байгаа аж.

Байлдааны дроныг Орос, Украин аль аль тал нь идэвхтэй ашиглаж байгаа ба дийлэнх нь Хятадад үйлдвэрлэсэн байдаг аж.

Их Британийн зэвсэгт хүчний инженерүүд Украины инженерүүдэд ирэх өвөл эрчим хүчний салбараа Оросын цохилтоос хэрхэн хамгаалах талаар сургалт орсон байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.