Дүрсгүй хүүхдээрээ бахархах 7 шалтгаан

Twitter Print
2022 оны 04-р сар 02-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Дүрсгүй хүүхдүүд хаана ч явсан хэрэг төвөг тарьж загнуулж байдаг шүү дээ. Загнуулсан ч хэсэг хугацаанд томоотой болоод эргээд л сахилгагүйтэж эхэлнэ. Заримдаа толгой өвдөж “яагаад ийм байдаг байна аа, чимээгүй суугаад өгөөсэй” гэж бодох тохиолдол ч бий. Гэхдээ дүрсгүй байх сайн гэвэл та итгэх үү? Яагаад вэ гэж үү? Тэгвэл хамтдаа эдгээр долоон шалтгааныг уншаад мэдэцгээе.

1.Тэд бол биеэ даасан

Тэдний дүрсгүй зан чанар биеэ амархан даахад нь тусалдаг байна. Сургууль дээр хамгийн бие даасан хүүхдүүдийн дийлэнх нь дүрсгүйгээрээ дуудагддаг хүүхдүүд байдаг аж. Энэ байдал нь тэднийг цаашид амжилттай байхад нь ч эергээр нөлөөлдөг байх нь. 

2.Тэд бол бүтээлч 

Дүрсгүй хүүхдүүд үргэлжээс бусдаас өөрөөр сэтгэж байдаг. Тэдний бүтээлч байдал бусдад саад болдоггүй. Томчууд тэднийг хайрцгаас гарж сэтгэ гэж хэлсэн ч тэд аль хэдийн хайрцгийн гаднаас сэтгээд эхэлсэн байдаг. 

5.Тэд бол хүчирхэг

Таны хүүхэд өөрийнхөө оюун санаа бодлын төлөө тууштай тэмцэж байна уу? Жишээ нь өөрийнхөө өмсөнө гэсэн хувцсыг л өмсөнө гэж, өөрийнхөө сонирхлыг л дагаж гэж зөрүүдэлж байна уу? Энэ бол тэдний хүчирхэг нэгэн болохын эхлэл. Харин эцэг эх сайн ярилцаж яаж зөв сайнаар аливаа зүйлийг шийдвэрлэхэд нь туслаарай.

6.Тэд бол эрч хүчтэй

Сахилгагүй хүүхдүүд бол үнэхээр эрч хүчтэй байдаг шүү. Ядарна гэдгийг тэд бараг л мэддэггүй. Гэсэн хэдий ч эцэг эх үүнийг нь анзааран хаяа нэг амрах хэрэгтэйг нь хэлж байгаарай. /Оюун санаа, бие махбод аль алийнх нь хувьд/

7.Тэд бол хичээнгүй

Та ямар нэгэн зураг зурах гэж оролдсон ч таны санаанд хүрч чадахгүй байсан үе бий юу? Таны хүүхэд ч бас бүх зүйлийг сайн хийж чадахгүй. Энэ бол хэвийн зүйл. Харин тэд чадахгүй байгаадаа бухимдаж дахин хийх гэж оролдох болно. Үүнд нь харин ярилцаж асуудлыг даван гарахад нь туслаарай. Тэд бол жинхэнэ хичээнгүй нэгэн. 

Тэгэхээр хүүхэд сахилгагүй байх нь асуудал биш байх нь. Харин ч олон сайн талтай байгаа биз. Мэдээж хэт их хэрэг төвөг тариад байхыг нь өөгшүүлээд байж болохгүй л дээ . Хамгийн гол нь та хүүхэдтэйгээ эвээр ярилцдаг байх хэрэгтэй. Тэд өөрсдөө сахилгагүйтэн, дүрсгүйтэх бүрдээ ямар нэгэн зүйл сурч авдаг гэдгийг ойлгох нь хамгийн чухал зүйл байх нь шүү дээ.

Н.Нарантуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.