Бясалгалыг хүслийн обьект болгож болохгүй

Twitter Print
2023 оны 01-р сар 23-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Бясалгалыг хүслийн обьект болгож болохгүй. Учир нь, хүсэл үгүйн төлөвт бясалгал биелдэг. Арилсан сэтгэлд л нирваан тохионо. Хүсэн шунаж буй бүхэн хорвоогийн үзэгдэл. Хүсэлд автсан цагт адгаж таарна. Хүссэн сэтгэл хүлээж чаддаггүй. Хүлцэлгүй, тэсгэлгүй зан бол хүслийн сүүдэр. Хэдий чинээ их хүснэ, төдий чинээ тэсгэлгүй загнана.

Өдөр тутам ийм хүмүүстэй учирдаг. Хорвоо ертөнцөөс залхлаа гээд шашинлаг хэмжээсэнд эрэл хүсэл нь үргэлжлэх. Гэвч тэд өмнөхөөсөө илүү үймэрч хямардаг. Учир нь, хорвоогийн юмс бол барьцтай. Эрж хүсээд биелэх боломжтой. Гэтэл сүнслэг төвшний юмс барьцгүй. Хүний нас богино атал хүслэн болсон зүйл нь хүршгүй хол санагдахаар байж ядан бачуурах. Ийм бачуурсан сэтгэлээр яаж бясалгах вэ?

Хэрэв чи хорвоогийн өнгө мөнгө, нэр алдар мэтийн хувьд гансарч уйдсанаа мэдэрч байгаа бол энэ ухаарлаа улам гүнзгийрүүл.

Хүсэл шунал чинь зовлон бүтээдгийг олж хар. Хүсэл шунал үгүй бол зовлон байх газаргүй. Тиймээс хүслээс л ангижир. Шинэ шуналын үр тарих хэрэггүй. "Одоо би хорвоог орхиж, бурханыг эрнэ. Үүнийг ч олж, түүнийг ч бүтээнэ" гэж бүү хэл. Шинэ хүсэл ургуулж байгаа бол чи зовлонгийн шалтгааныг ойлгоогүй л явна.

Ошо: Агнистын гэгээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.