АНУ-ын цагаачлалын бус визийг 2020 он дуустал олгохгүй

Twitter Print
2020 оны 06-р сар 23-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2020 оныг дуустал гадаадын иргэдэд цагаачлалын бус ажлын виз олгохгүй байх захирамж гаргажээ. Тэрээр, "АНУ-д тодорхой хугацаагаар ирж ажиллаж буй гадаадын иргэдийг гэр бүлийнхэн нь дагалдаж ирэх нь элбэг. Тэдгээрийн дийлэнх нь америкчуудтай ажлын байрны төлөө өрсөлддөг.

Энгийн үед гадаадын иргэдэд тодорхой хугацаагаар, зөв зохион байгуулалттайгаар ажлын байр олгох явдал нь эдийн засагт ашиг тустай. Гэхдээ коронавирусын цар тахал дэгдэж, эдийн засгийн хямрал үүссэн энэ онцгой нөхцөл байдалд гадаадын иргэдэд цагаачлалын бус ажиллах зөвшөөрөл бүхий виз олгосноор америкчууд ажлаа байраа алдах аюултай." хэмээн онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан захирамжинд АНУ-ын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдэд олгодог H-1B виз, уг визтэй иргэдийн гэр бүлийнхэнд олгодог H-4 виз, түр хугацаагаар ажиллах зөвшөөрөл бүхий H-2B виз, АНУ-д салбартай олон улсын компанид ажилладаг мэргэжилтнүүдэд олгодог L-1 виз, соёл урлаг болон мэргэжлийн солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутнууд болон гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч нарт олгодог J-1 визний төрлүүд хамрагдагдаж байгаа ба эдгээр визийг энэ оныг дуустал авах боломжгүй аж.

Харин дээрх төрлийн визийг авч, АНУ-д хэдийн ажиллаж байгаа иргэдэд энэхүү захирамж үйлчлэхгүй гэнэ. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор АНУ-д ажилгүйдлийн түвшин өнгөрсөн 4-р сард 14.7 хувьд хүрсэн нь Их Хямралын үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байгааг АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас мэдээлсэн юм. Харин өнгөрсөн 5-р сард энэ үзүүлэлт 13.3 хувь болж буурсан байна. Цар тахалтай холбоотойгоор ажлын байраа алдсан америкчуудын ажлын байрыг хадгалахын тулд Ерөнхийлөгч Д. Трамп гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх захирамж гаргасан билээ.

Түүний захирамж багадаа 60 хоног хэрэгжих ба хөдөлмөрийн зах зээл дээрх нөхцөл байдлаас шалтгаалж энэхүү хугацааг сунгах эсэх нь шийдэгдэнэ гэдгийг Цагаан ордноос мэдэгдсэн юм. Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлж байгаагаар коронавирусын цар тахал эхэлснээс хойш АНУ-д 2.3 сая хүн коронавирусын халдвар авч, 120 мянга гаруй хүн уг вирусын халдварын улмаас нас бараад байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.