
Анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн гайхалтай нээлтийг хүргэж байна. Энэхүү мэдээлэл АНУ-ын Засгийн газрын харьяа эрүүл мэндийн мэдээллийн сайт дээр гарсныг орчуулан хүргэж байна.
Энэ бол Монголын маань хаа сайгүй ургадаг нөгөө айрагтай төстэй амттай гишүүнэ гэдэг ургамал юм. Энэхүү ургамал нь хавдрын эсийн гол амьд байх нөхцөл болсон сахарыг нь идэж устгадаг бөгөөд түүнийг хэрэглээд 4 хоногийн дараа хавдрын эсийн 86 хувь, 6 хоногийн дараа 100 хувь устгадаг нь тогтоогдсон байна.
Мөн үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг гайхалтай нөлөөг үзүүлдэг байна. Кальци, зүрх бөөрийг тэтгэгч кали, К амин дэмээр баялаг бөгөөд ясны бат бэх чанарыг нэмэгдүүлэгч шидтэй учраас манайх шиг газтай ундаа их уудаг хүмүүст тун ч чухал эм болдог ургамал ажээ. Хэрэв та хавдрын эсрэг хэрэглэх бол 20 минут жигнэх нь хавдрын эсийг устгагч полифенол гэгч бодисын үйлчилгээг хэд дахин ихэсгэдэгийг Английн эрдэмтэд тогтоосон байна.
Мөн ходоодны шарх болон өтгөн хаталтыг эмчилж туулгах нөлөө үзүүлдэг. Харшилд тун сайн эм болдог юм байна. Харин эмчилгээний хугацаа 7 хоног л байх ёстой гэнэ. Үүнээс хэтэрч болохгүй гэжээ. Аливаа юм тун нь таарвал эм болдогтой адил.
Гишүүнийг эмчилгээний журмаар хэрэглэдэг дэлхий нийтийн арга нь хагас цайны халбага ишийг 1 аяга усанд хийж 10 минут буцалгаад ууна. Энэ маягаар өдөрт 3 удаа хэрэглэнэ. 7 хоног хэрэглээрэй.
Энэхүү ургамлыг түүхдээ үндсээр нь суга татах биш хөрснөөс бага зэрэг дээгүүр хайчилж аваад идвэл үр хойчдоо үлдээж чадна. Ирэх жил бас л түүсэн газраасаа идэх боломжтой гэсэн үг юм. Навч нь хортой тул зөвхөн улаан өнгөтэй ишийг нь иддэг юм байна. Бидний багадаа ишийг нь сорж иддэг байсан тэр л ургамал юм шүү дээ. Навч нь органик пестицид буюу шавьж устгагч бодис болдог гэнэ.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.